x

13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, буруутайд тооцон бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм. 

Уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Нийслэлийн шүүхэд болох юм байна.

Хэргийг сануулбал, 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд гарсан.Энэ хэрэгт М.Амарболд, Д.Жавхлан нар гэм буруутай болох нь тогтоогдож, ялаа эдэлж байгаа билээ. 

Харин Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчийн зүгээс талийгаач охины биед гэмтэл байхгүй, аман дахь шүд бүтэн байсан гэх мэдээллийг өгдөг. Гэвч хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр байдаг. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг олон гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтэй тэнцэх хэмжээний спирт илэрсэн байдаг. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн байдаг. Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амиа алдах нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үздэг байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ард олон (66.181.176.228)
    бас давж заалдах сэтгэл ес суртахуун байнаа?!!
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 7 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 10 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 11 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 13 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 16 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 21 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 23 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 27 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 30 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 12 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 17 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 22 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 51 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 12 цаг 59 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 2 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 3 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 5 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 7 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top