x

М.Оюунчимэг: Арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2018 онд хийсэн ажлын тайлангаа тавилаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд голдуу ямар асуудал тавьж байна вэ?

-УИХ-ын гишүүд, Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн хугацаанд 23 мянга гаруй өргөдөл ирсэн. Үүний 70 хувь нь нийслэлийн, үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс ирсэн. Гэвч дийлэнх нь хувийн чанартай өргөдөл. Нийтийн эрх ашгийг хамарсан анхаарал татсан өргөдөл нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой байлаа. Энэ асуудлыг НХХ-ийн сайдтай ярилцаж тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар хамтарч ажилласан. Ингээд Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Урьд нь энэ зээлийн хүү 18 хувьтай байлаа. Тэтгэврийн хэмжээ 24-35 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид Өргөдлийн байнгын хороо тэтгэвэр тэтгэмжийг нэмэх талаар анхааран ажиллана. Үүнээс гадна агаарын бохирдолтой холбоотой өргөдөл маш их ирдэг. Мөн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай хүсэлт тавьж байна. Бас “Ашигт малтмалын олборлолт, лиценз олголт замбараагаа алдлаа. Монгол Улс 21 удирдагчтай болж. Орон нутгийн удирдлагууд ашигт малтмалын лиценз олгож байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэсэн өргөдөл нэлээд ирсэн. Ингээд УУХҮ-ийн сайдад эдгээр өргөдлийг албан бичгийн хамт хүргүүлсэн. УУХҮ-ийн сайд аймгийн Засаг дарга нарт ашигт малтмалын лиценз олгох асуудлыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар хяналтдаа авч олгоно гэдгээ мэдэгдсэн.

-Утаа арилгах нэг шийдэл гарц нь орон сууц. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх талаар Засгийн газраас ямар шийдвэр гарсан бэ?

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж 600 орчим тэрбум төгрөг болно. Орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орж байгаа. Энэ журмаа гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбон хэрэгжүүлнэ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц орсон газруудын айлуудыг эхний ээлжинд чөлөөлж орон сууц барих бололцоо олгох юм. Учир нь газар олдохгүй, газраа чөлөөлж чадахгүйгээс шалтгаалж гэр хорооллыг дахин төлөвлөх ажил зогссон. Би Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хорооны гэр хорооллоос сонгогдсон. Гэтэл газар чөлөөлж чадахгүй байгаа учраас барилга барьж, дахин төлөвлөлтийн ажил хийх боломжгүй байна. Одоо ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Засгийн газар хэлэлцэнэ гэж ярьж байгаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм билээ. Бидний авсан мэдээллээр “Хөгжлийн сан” гэдэг менежментийн компани байгуулсан байна. Энэ компани ипотекийн зээлд зорилтот бүлгийг хамруулах үүрэг хүлээсэн.

-Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо өөрийн харилцагч болон зээл авсан компанийхаа орон сууцыг иргэдэд тулгадаг асуудал бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Энэ асуудал манайхаас гадна Эдийн засгийн байнгын хороогоор бас яригдаж байгаа. Арилжааны банкуудын ипотекийн зээл олголт, Монголбанкны хяналт шалгалтын асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор авч хэлэлцэхээр болсон. Тэгэхдээ гуравдугаар сарын 10-ны үеэр зарлах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй. Эсвэл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах тал бий. Энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар шийдэх учиртай. Монголбанкнаас ипотекийн зээлийн талаар мэдээлэл авсан. Тэгэхэд ипотекийн зээл олгож байгаа гэсэн. Гэхдээ урьдчилгаа төлбөр, зорилтот бүлэгт зээл олгож байгаа эсэх талаар зөрчилтэй маргаантай зүйл байгаа юм билээ.

-Түрээсийн орон сууцанд оруулах иргэдийн өргөдлийг хэзээ хүлээж авах юм бол. Ямар шалгуур тавих вэ?

-Иргэд түрээсийн орон сууцанд орох хүсэлт, өргөдлөө Өргөдлийн байнгын хороонд авч ирж өгөөд байна. Хууль эрх зүйн хувьд Өргөдлийн байнгын хороо хүлээж авахгүй. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг ТОСК хүлээж авна. Тэгэхдээ цахимаар хүлээж аваад сонгон шалгаруулна. Буянт-Ухаа 2 хороололд баригдсан 972 айлын түрээсийн орон сууц гуравдугаар сарын 01-нээс дулаанаа авна. Ингээд зургадугаар сарын 01 гэхэд ашиглалтад орох юм. Шалгаруулах үйл явцад хяналт тавихаас биш оролцох эрх Өргөдлийн байнгын хороонд байхгүй.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ талаар санал, өргөдөл гомдол ирж байгаа юу?

-Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой өргөдөл, шүүмжлэл их ирдэг. Тухайлбал, уг асуудалтай холбоотой 7000 гаруй иргэн гарын үсэг зурсан өргөдөл ирсэн. Өргөдөлд “УИХ-аар хэлэлцэж байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээний доод хязгаарыг 50-60 хувиар бууруулжээ. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй” гэсэн юм. Иймд уг асуудлыг нягтлан үзэх, уул уурхайн компаниудаас төлбөр авах, хяналт шалгалт хийх асуудлыг авч үзэж байгаа. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсэг, Засгийн газарт Өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж өгсөн. Ер нь ус бохирдуулсантай холбоотой хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа. Үүний учир шалтгааны талаар иргэдэд ил тод нээлттэй мэдээлэл зайлшгүй өгөх ёстой гэсэн хүсэлт бас ирдэг. Иймд албан тушаалтан иргэдээс ус бохирдуулахтай холбоотой хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа талаар тайлбар авсан. Тэгэхэд архи, пиво үйлдвэрлэгч, уул уурхайн компаниудын лобби маш их байдаг учраас өнгөрсөн хугацаанд Усны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоол хэрэгжээгүй, төлбөр хураамж төлөгдөлгүй ирсэн байна. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая гаруй төгрөг л ус бохирдуулсны төлбөр гэж улсын төсөвт тушаагдсан байгаа юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр холбогдох яам, албан тушаалтнууд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Иймд Засгийн газар ус бохирдуулсны төлбөр хураамжийн хэмжээг тодорхой тогтоох шаардлагатай байна. Мөн УИХ хаврын чуулганаар Ус бохирдуулсны тухай хуулийг яаралтай батлах ёстой.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын сангаас Улаанбаатар хотын цэвэр усан хангамжтай холбоотой 320 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх болсон. Үүнийг УИХ-аас дэмжсэн. Ус бохирдуулсаны тухай хууль батлагдсаны дараа уг зээлийн асуудлыг ярих учиртай. Иймээс уг хуулийг яаралтай батлах нэг гол шалтгаан болж байгаа юм.

-Та байгаль орчны талаар нэлээд өргөдөл гомдол ирж асуудлыг шийдсэн гэлээ. Тусгай хамгаалалттай газрын талаар хэлэлцүүлэг өрнөж байсан. Тухайлбал, ямар ямар үр дүн гарсан бэ?

-Тусгай хамгаалалттай газрын асуудал нэлээд үр дүнд хүрч байгаа. Үүнтэй холбоотой хуулиудыг чангатгахаар багц хуулийн төсөл УИХ-д өргөн барина гэж БОАЖ-ийн сайд мэдэгдсэн. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолой, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газар гэж улсын тусгай хамгаалалтад авах бэлтгэл ажил хангагдсан гэж салбарын сайд нь бидэнд мэдэгдсэн. Мөн Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг сүүлийн хоёр жилд Өргөдлийн байнгын хороо ажиллаж байна. Одоо Туул гол дагуу хайрга олборлож байсан 55 лиценз цуцлагдсан. Энэ асуудал шүүхээр орж нааштай үр дүнд хүрч байгаа. Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл аялал жуулчлалын бүс болгох асуудалд анхааран ажиллаж байгаа. Хотын шинэ дарга томилогдсоны дараа уг ажлыг эхлүүлэх талаар анхаарна.

-Туул голтой холбоотой шүүхийн асуудал өрнөөд удлаа. 2020 онд амралт зугаалгын бүс болгоно гэсэн. Гэтэл тэр хугацаа нь хаяанд ирчихлээ. Туул голыг тусгай хамгаалалтад авах ажил ямар шатанд явна вэ?

-Туул голтой холбоотой асуудлаар Өргөдлийн байнгын хороо боломжит бүх арга хэмжээг авсан. УИХ гүйцэтгэх засаглал биш учраас түүний өмнүүр орж ажил хийх хууль эрх зүйн орчин байхгүй. Иймд өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтэд хяналт тавьж БОАЖЯ, НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа. Асуудал амаргүй байлаа. Шүүхэд очоод гацчихдаг. Газар чөлөөлөх, лиценз цуцлах асуудал хүнд байсан. Ингээд хурал тасалдаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй БОАЖЯ-ын Тусгай хамгаалалттай газрын зарим ажилтанд хариуцлага тооцож ажлаас нь халсан. Аялал жуулчлалын цогцолбор барих компаниуд бидэнд төслөө танилцуулахдаа эхний ээлжинд 100 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 39 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 58 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 13 цаг 22 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 13 цаг 32 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 14 цаг 34 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 14 цаг 52 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 14 цаг 52 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 15 цаг 0 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 15 цаг 12 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 15 цаг 26 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 15 цаг 29 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 15 цаг 42 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 15 цаг 46 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 15 цаг 59 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 16 цаг 35 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 18 цаг 49 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 18 цаг 52 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 20 цаг 0 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 20 цаг 57 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 21 цаг 31 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top