x

Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийн төрөл зүйл, “Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийн зүйлийг бүртгэж батлаад байна. Манай улсад 8000 гаруй хүн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчаар бүртгэгдсэн.  Соёлын биет бус өвийн 60 хувь нь ардын язгуур уламжлалт урлаг, 23 нь гар урлал, 11 нь эх хэл, аман уламжлал, дөрөв нь үндэсний уламжлалт баяр ёслол, зан үйл, хоёр нь байгаль ертөнц, цаг улиралтай холбоотой ардын амьдрал, ахуйн уламжлалт мэдлэг, арга ухааны ангилалд хамаарч байна. 

Соёлын биет бус өв нь:

-  Эх хэл, аман уламжлал

-  Язгуур урлаг, тоглож үзүүлэх, илэрхийлэх хэлбэр /тоглоом наадгай/

-  Уламжлалт гар урлал

-  Зан үйл, ёс заншил, баяр наадам

- Байгалийн болон сав ертөнцийг танин мэдэх ардын мэдлэг, арга ухаан гэсэн хэлбэрээр илэрнэ гэж үздэг юм.

Мөн хуралдаанаар “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлав. Чулуун соёлын өвийг хамгаалах арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үнэ цэн, ач холбогдлыг хадгалж үлдэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

БСШУС сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-БСШУСЯ-ны газрын дарга нар, Төрийн нарийн бичгийн даргыг солих хүсэлтээ ЗГХЭГ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Одоогийн ТНБД-тай хамтарч ажиллаж боломж бий юу. Өмнөх сайд нь хамтарч ажиллах ямар ч боломжгүй гэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сайдаар томилогдоод удаагүй байна. Одоогоор яамны удирдлагуудтай уулзаж, ажилтайгаа танилцаж байгаа. Нэр бүхий удирдлагуудыг солих, халах асуудал миний нэр дээр ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын түвшинд асуудал оруулсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар яамны удирдлага, албан тушаалтнууд хэвийн ажиллаж байгаа. 

-Боловсролын хөтөлбөрүүд олон удаа шинэчлэгдэж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Боловсролын хөтөлбөр агуулгын асуудал маш чухал. Сүүлийн жилүүдэд сургалтын агуулга хурдацтайгаар нэмэгдсэн. "Цөм" хөтөлбөрөөр олон хичээлийг заавал үзэх ёстой гэж оруулсан учир сурагчдын ачаалал маш их нэмэгдсэн. Жишээлбэл, 12 дугаар ангийн сурагчид өдөр болгон 7 цагаар хичээллэж байна.

Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн анги тус бүрээр нь хичээлийн цаг, хүүхдэд үзүүлж буй ачааллаар нь хэдэн цагийн хичээлийг яаж үзэх ёстой зэрэг олон улсын стандартыг судалж, манай улс ямар байгаатай харьцуулан танилцуул гэдэг үүрэг өгсөн. 

Мөн цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харах, тодорхой чиглэлээр багасгах, ачааллыг багасгахад анхаарлаа хандуулна. Миний хувьд хугацаа богино үлдсэн учир хэрэгжиж буй үйл ажиллагааг засаж сайжруулах зүйлийг нь сайжруулъя, хасаж танах зүйлийг нь хасъя, харин янз бүрийн шинэ санаачилга дээр туршилт явуулахгүй байх бодлоготой байна. 

-Жил бүр сурах бичиг шинээр хэвлэж, шүүмжлэл их дагуулдаг?

-Сурах бичгийн талаар судалсан. Нарийвчилсан мэдээлэл ирүүлэхийг үүрэг болгосон. Яаман дээр "Цөм" хөтөлбөрийн хүрээнд хэрэглэж буй сурах бичгүүдийг боловсруулж дуусаж байна. Үүнээс хойш сурах бичиг боловсруулах, шинэ сурах бичиг гаргах ажил зогсож байгаа.   

Харин шинэ сурах бичгийн доторх агуулгыг харах нь зүйтэй. Сурах бичгийг цаашид яах ёстой вэ гэдэг асуудал байна. Яам зохиогчийн эрхээ хадгалаад, хэвлэлийн компаниуд хангалттай хэвлээд эцэг, эх нь худалдаж авдаг болох талаар ярилцаж байгаа. Өнөөдөр эцэг, эх хүүхдэдээ сурах бичиг аваад өгье гэхэд дэлгүүр алга байна.

Хамгийн түвэгтэй асуудал нь 2019 оны төсөвт сурах бичиг хэвлэх зардал тусгагдаагүй. Энэ асуудлыг яаж шийдэхийг Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай. 

-Үдийн хоол хөтөлбөр болгох асуудал юу болж байна вэ?

-Ажлын хэсэг байгуулагдсан. Бага, дунд ангийн хүүхдүүдийг Үдийн хоолны хөтөлбөрт шилжүүлэх агуулгатай хуулийн төсөл явж байгаа. Ажлын хэсгээс гарах санал дүгнэлтийн дагуу Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлж, хэлэлцүүлгийн явцад тодорхой санал дүгнэлт гарах байх. Одоогийн байдлаар бага ангийн сурагчид "Үдийн хоол", дунд ангийнхан "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 11 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 14 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 15 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 17 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 20 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 25 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 27 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 29 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 34 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 16 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 21 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 26 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 55 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цаг 3 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 6 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 7 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 9 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top