x

Төрийн банк Г.Алтан, Э.Сүрэн нарт өргүй, харин залилуулсан болж таарав

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп”-ын захирал Ш.Батхүүтэй холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд улсад учруулсан хохирол нь үлэмж их гэдгийг хэргийн материалд дурдсан байна.

Тодруулбал, яллагдагч "Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160.100.000.00 ам.долларын буюу 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан байжээ. "Стандарт банк Пи Эл Си” нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн шийдвэрээр нийт 92.685.803.16 ам доллар буюу 215 таван тэрбум 388 сая, 407 мянга, 342 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэж үзсэн байна.

Үүнээс гадна Ш.Батхүүг “Алтжин” группийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзжээ. Хэрэгт Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг дурдсан байна.

Өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор Г.Алтан “Би энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй. Тэр компани хэнээс ямар зээл авч байсан ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан. Ш.Батхүүг ч сайн танихгүй. Миний хүү Сүрэн Ш.Батхүүд зээл өгч тэр зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Харин Эдвард Сүрэн нь Төрийн банканд луйвардуулсан гэж тайлбарласан байдаг. Харин прокурор энэ удаа Г.Алтанг Ш.Батхүүтэй бүлэглэн Төрийн банкийг залилсан гэж үзжээ.

Төрийн банк, Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болж, Төрийн банк шүүхэд ялагдаж Эдвард Сүрэнд 51.5 тэрбум төгрөг төлөх шийдвэр гарсан байдаг. Иргэн Эдвард Сүрэн 2010 онд Хадгаламж банканд 51.5 тэрбум төгрөгийг хадгалуулж, банкнаас баталгаа авсан гэдэг ба үүнийг тухайн үеийн Хадгаламж банкны эзэн байсан, Жастын Ш.Батхүү үнэн хэмээн баталдаг. Харин Хадгаламж банк төрийн мэдэлд шилжих үед нэг ч төгрөг шилжиж ирээгүй, тухайн үед Хадгаламж банк баталгаа гаргах ямар ч эрхгүй байсан гэж Төрийн банк тайлбарладаг юм.

Иймд талууд шүүхэд 2013 онд хандсан ба шүүхийн шийдвэр ‘Жаст компаниас 51.5 тэрбум төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эдвард Сүрэнд олгосугай. Хэрэв “Жаст” уг өөрийг төлөөгүй тохиолдолд Төрийн банк төлнө’” гэх шийдвэр гаргасан байдаг. Харин Төрийн банк шинээр илрүүлэх нөхцөл байдал үүсгэж хянуулах хүсэлтээ шүүхэд хэд хэдэн удаа гаргажээ.

Хамгийн сүүлд Төрийн банк дахин шалгуулахыг хүсэхдээ, Хадгаламж банкнаас шүүхэд өгсөн тогтоол, тэмдэглэл зэрэг баримтууд нь Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа баримтуудтай таарахгүй байна гэжээ. Үүнийг нь шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Төрийн банктай Ш.Батхүүгийн холбогдсон дээрх асуудлыг Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авсан хэрэгтэй хамт шалгаж байсан бөгөөд ийнхүү прокурорын шалгалтаар бол Төрийн банк Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт ямар ч өргүй харин ч залилуулсан болох нь тогтоогдоод байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 6 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 10 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 10 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 13 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 16 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 21 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 23 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 25 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 27 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 30 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 12 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 17 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 22 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 51 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 12 цаг 59 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 2 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 3 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 5 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 7 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top