x

Нэрт найрагчийн амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэх "ИШЛЭЛҮҮД"

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их соён гэгээрүүлэгч, тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсныг өчигдөр сүүлчийн замд нь үдэж, төрсөн нутаг Баян-Өнжүүлд нь хөдөөлүүллээ. 

Нэрт найрагчийн олон арвин бүтээл туурвилаас амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэн өгүүлэх үнэ цэнэтэй "ИШЛЭЛ"-үүдийг хүргэж байна. 

1. Хүний чанарыг он цаг шалгадаг юм.

2. Хүн эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан.

3. Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг.

4. Дээх нь жаахан өвдсөн. Өвдөж ядрахын цагт хүн улам ихийг боддог юм байна.

5. Улс төр гэдэг өөрийгөө бодсон хүмүүст их амттай юм шиг байгаа юм. Өрөөлийг гэдэг хүнд гашуун юм шиг байгаа юм.

6. Шинэчлэлийн хариуг би цэрэгт явсан хүүгээ хүлээхтэй адил хүлээдэг. Хэчнээн жил ч хүлээв дээ, ерөөсөө хариу ирэхгүй л байна…

7. Эмэгтэй хүнийг ухааныг нь гартал битгий айлгаж байгаарай. Эмэгтэй хүнээс эрчүүд минь ухаан битгий нэх. Чиний хань заавал ухаантай, нэг их эрдэмтэй байх албагүй

8. Чулуу хүртэл сүүдэртэй, шоргоолж хүртэл сүүдэртэй байдаг. Энэ хорвоод чинь сүүдэргүй улсууд байхгүй

9. Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм.

10. Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг.

11. Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал.

12. Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.

13. Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын уулзвар. 

14. Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.

15. Үхэл гэдэг зөгнөөд, дуудаад, даллаад байхад ирдэг эд биш. Түлхээд байхад явдаг ч эд биш. Зүй зохисоороо л ирнэ. Өглөө болгон үхлийн тухай бодож бай гэдэг үгийг би баримталдаг. Хүн хийж байгаа аливаа ажлынхаа төгсгөлийг бодоогүйгээр эхэлдэггүй биз дээ.

16. Би хүний амьдралын эцсийн үр дүнг л бичдэг.

17. Хүн юу сонсож өсч, өндийнө тэр л жамаар явна. 

18. Хатуу үг гэдэг бол бие исгэдэггүй ч, сэтгэл исгэдэг айхтар хурц хутга.

19. Эцэг, эх хоёрын дундаас ҮР төрдөг шиг уламжлал, шинэчлэл хоёрын дундаас яруу найраг төрдөг.

20. Он цаг өөрөө бүхнээ нэвсийтэл дагуулаад ирдэг. Он цагаа өөрөө найрагчтайгаа ирдэг байх.

21. Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг эр хүн, сэтгэлийн төвийг эм хүн авч явдаг.

22. Ертөнцийн туйлын үнэн бол гашуун бөгөөд хатуу. Үнэн үг гэдэг үхэл шиг хатуу байх ёстой.

Боржигоны бор тал 

Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан 
Боржигины бор тал минь 

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог 
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь 
Таанын цагаан толгойноос өөр 
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь 
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл 
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь 
Торго шиг зөөлөн байсан чи 
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи 
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд 
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг 
Ботго нь үхсэн ингэний 
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг 
Чи л залгиж зовлонг нь хугасалж 
Чинэсэн хөхийг нь амирлуулсан 
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг 
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн 
Чиний шарх 
Зүрхний шархнаас хождож анина тал минь 
Тугалын бэлчээрээс эхлэн 
Тоглоом дэлгэсэндээ чи 
Намайг эрх болгосон 
Туулсан зуунуудын гашуун сургамжийг 
Хэлж зүрхлээгүйдээ чи 
Намайг гэнэн болгосон 
Газрын нүдэн булгийн чинь 
Хад цоолсон догшин цамнаа 
Намайг эрэмгий болгосон 
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой 
Хөх галын чинь урт улаан дөл 
Намайг бадрангуй болгосон 
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр 
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу 
Намайг уяхан болгосон 
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн 
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл 
Намайг хүн болгосон 
Байдуу мянганы уулсаа дууриан 
Толгойд буурад сууж 
Багадаа хөхсөн эхийн сүү 
Гадагшлахын цагт 
Шүлгээ би чам дээрээ 
Хүн улуу шиг орхиод 
Сүүдрээ дарж унахдаа 
Элгий чинь цөмлөн шингэнэ 
Боржигины бор тал минь

Ум сайн амгалан болтугай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 8 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 12 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 12 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 15 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 18 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 23 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 25 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 27 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 29 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 32 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 14 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 19 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 24 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 53 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цаг 1 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 4 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 5 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 7 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top