x

П.Анужин: Өнжүүлээс урган өндийж, Өнжүүлдээ уусав та минь!

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр /2019.02.11/ сүүлчийн замд нь үдлээ. Нэгэн цагт их найрагчтай хамт түүхийн хуудсыг бичилцэж, "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг хамтран хөтөлж байсан сэтгүүлч П.Анужин Б.Лхагвасүрэн агсныг дурсан ийн бичжээ. 

"Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө.

Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Тодотговол, "Монгол тулгатан" төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан. Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучихаж байсан. Анхны зочноо авчирахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерийн хувьд бүгдийг шийдэж, мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа... Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. "Мотор" гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нилээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын "хөтлөгч" болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан. Тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж.

Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж! Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсаныг хэн ч үгүйсгэхгүй. Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна! Бүтээлийг минь өлгийдөн авч, дэм илгээсэн үзэгч түмнээ ахин дахин гялайлаа!

Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсч, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ...

Төөрөг тавиландаа Талархъюу! 
Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! 
Тандаа ихээр Талархъюу! 
Хат сууж, ухаан тэлээсний учир!

Өнжүүлээс урган өндийж, Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 8 цаг 42 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 8 цаг 59 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 9 цаг 15 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 9 цаг 43 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 10 цаг 2 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 10 цаг 20 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 10 цаг 38 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Өчигдөр 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Өчигдөр 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өчигдөр 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Өчигдөр 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Өчигдөр 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Өчигдөр 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Өчигдөр 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Өчигдөр 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Өчигдөр 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Уржигдар 14 цаг 04 мин Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна Уржигдар 13 цаг 57 мин Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 15 мин Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол...
Top