x

Сар шинээр 200 эх амаржжээ

Сар шинийн баярын өдрүүдэд амрах, баярлах завгүй өнждөг хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан байдаг билээ. Энэ жилийн цагаан сарын өдрүүдэд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар цахим хурал хийж, дор бүрнээ үүрэг даалгавар авцгаасан. Энэ үеэр хот, хөдөөд  улаанбурхан өвчний болзошгүй дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд албан даалгаврыг танилцуулж, шат бүрт хэрэгжүүлж ажиллахыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшинд үүрэг болгосон юм. Түүнчлэн томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж, сар шинийн баярын урьдчилан сэргийлж ажиллахыг даалгасан юм. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд, дэд сайд зарим аймаг болон гурав дахь шатлалын  эмнэлгүүдэд зочилж, ажил байдалтай нь танилцсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал хэрэгжилттэй танилцан, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Энэ үеэр  ЭХЭМҮТ-ийн хүүхдийн болон эх барихын эмэгтэйчүүдийн эмч нар 19 эх, 12 хүүхдэд үзлэг хийж, төрөх гэж ирсэн хоёр ээжид эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж ажилласан юм.

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА

Мөн баярын өмнөх өдрүүдэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д ажиллаж, тус төвийн эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагуудтай уулзаж томуу, томуу төст өвчин, улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэ үеэр Шуурхай удирдлагын нэгжээс 21 аймгийн эрүүл мэндийн газрын дарга, халдвартын эмч, халдвар судлагч, эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан “Улаанбурхан өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, ТТТӨ-ий төлөв байдал сэдвээр болж буй цахим  сургалтад оролцож, аймаг орон нутгийн эмч нарыг бэлэн байдалд ажиллахыг анхааруулсан юм.

Улаанбурхан өвчин бол амьсгалын замаар халдварладаг, вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхдэд тохиолддог энэ өвчин өндөр халуурах, хордлого, нүдний салст бүрхүүл улайж үрэвсэх, биеэр толбот гүвдрүү туурах зэрэг шинжээр илэрдэг. Нөгөөтэйгүүр энэ өвчин нь хоёр хөршид өвчлөл өндөртэй байгаа бөгөөд  ДЭМБ-аас дахин дэгдэх магадлал өндөр байгааг сануулж байгаа юм. Тиймээс ЭМЯ-наас улаанбурханы халдвараас урьдчилан сэргийлэх, эмч эмнэлгийн ажилчдыг сургах, нийт ард иргэдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ШАГНАЛЫН ХУР БУУВ

Сар шинийн баярын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст  олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медалиар шагнасан байна. Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж болон яамны удирдлагын багийнхан гардуулж баяр хүргэсэн юм.

Энэ удаа Хүний гавьяат эмч цолоор Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Шархүүгийн Энхтуяа, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Довчингийн Наваан нарыг шагнасан юм. Мөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мөнхийн Тун” компанийн ерөнхий захирал Цэвэгжамцын Алтанцэцэг, Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч Жамсрангийн Маам, Говь-Алтай аймгийн “Нандин талим” нүдний эмнэлгийн сувилагч Галбадрахын Уртнасан нар шагналаа. Гавьяат багш цолоор хоёр хүн, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор долоон хүн, “Алтан гадас одон”-гоор 43,  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 11,  “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр тав, ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр хоёр хүнийг шагнажээ.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД АРХИ, ХООЛНЫ ХОРДЛОГЫН ӨВЧЛӨЛ  НЭМЭГДЖЭЭ

Энэ жил баярын өдрүүдээр хот, хөдөөгүй цочмог хүйтэрсэн. Цаг агаар хүйтэрснээс томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас анхааруулсаар байна. Мөн баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж, эмнэлгийн тусламж, авсан байна. Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ.  Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийсэн байна. Үүнтэй холбогдуулан бага насны хүүхдээ хүйтэнд гэрээс нь гаргахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

Хэрэв танд болон танай гэр бүл, үр хүүхдэд ямар нэгэн эрсдэл тохиолдож, биед нь зовиур илэрвэл ард иргэдийг цаг алдалгүй эмнэлэгт хандахыг зөвлөв. Эмнэлгийн байгууллагууд  энэ сарын 11-нийг хүртэл  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан,  хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байгааг албаныхан хэлэв.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 10 цаг 5 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 10 цаг 8 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 10 цаг 9 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 10 цаг 11 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 10 цаг 14 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 10 цаг 19 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 10 цаг 21 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 23 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 10 цаг 25 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 цаг 28 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 11 цаг 10 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11 цаг 15 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 11 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 11 цаг 20 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 12 цаг 49 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 12 цаг 57 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 13 цаг 0 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 13 цаг 1 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 13 цаг 3 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 13 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top