x

АУЗ Б.Лхагвасүрэн агсантай салах ёс хийлээ

Нэрт уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсантай өнөөдөр салах ёс хийлээ. Түүнийг өглөө  07.00 цагт Драмын театраас үдэн гаргаж, төрсөн нутаг Баян-Өнжүүлд нь нутаглуулахаар гашуудлын цуваа хөдлөв.

Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Монголын ард түмний бишрэлийг төрүүлсэн их найрагч Б.Лхагвасүрэн 1944 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ. Тэрбээр 1963 онд Худалдааны техникум, 1973 онд Москвагийн Кино урлагийн дээд сургуульд тус тус суралцаж төгсчээ.

Б.Лхагвасүрэн 1963 оноос Улсын хүүхэлдэйн театрт жүжигчин, зураач, туслах найруулагч, дарга, 1968 оноос Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх үлгэрийн танхимд жүжигчин, “Утга зохиол” сонин, Монголын радиод редактор, Соёлын яаманд мэргэжлийн зохиолчоор, 1990-1992 онд Монголын зохиолчдын эвлэлийн даргаар, 2009-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны даргаар тус тус ажиллаж байв. 1992-1995 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа соёл, урлагийн асуудлаар олон арван хууль, тогтоомжийг санаачлан батлуулсан байна.

Тэрбээр ”Ангир уураг”, “Хос уянга”, “Гашуун өвс”, “Сул асгарсан сувд” зэрэг шүлгийн түүвэр, “Тамгагүй төр”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, “Үгүйлэгдсэн хайр” “Галзуу гурвалжин” зэрэг олон арван жүжгийн болон уран сайхны кино зохиолууд, сонсогчдын сэтгэл зүрхэнд мөнхөрсөн нийтийн шилдэг олон дууны шүлгийг туурвижээ.

Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1993 онд Төрийн шагнал, 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 2003 онд Ардын уран зохиолч, 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 7 цаг 35 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 7 цаг 39 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top