Өнөөдрөөс эхлэн хоёрдугаар саарын 10-ны дуустал Улаанбаатар-Дархан чиглэлд өдөр бүр Рэйлбусаар үйлчлэхээр болжээ.
Цагийн хуваарь:
Улаанбаатараас 09.00 цаг хөдөлж 13.10 цагт Дархан өртөө дээр зогсох бол Дарханаас 13.45 цагт хөдөлж, 18.18 цагт төв вокзал дээр ирнэ.
Тасалбарын үнэ энгийн суудал том хүн 14600, хүүхэд 6400 төгрөг бол зөөлөн суудал том хүн 16400, хүүхэд 7100 төгрөг.
Тасалбарыг тухайн өдөртөө вокзалын тасалбар борлуулах цэгээс авах бөгөөд нэмэлт мэдээллийг 1900-1949 тусгай дугаараас (минут нь 500 төгрөг) лавлах боломжтой аж.