x

Ерөнхийлөгч сар шинийн барилдааны их шөвгийн бөхчүүдэд шагнал гардууллаа

ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо.

Бөхийн барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгийн хурын буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Буян хишгийн даллага” дуудлаа. Мөн Монгол Улсын ардын жүжигчин Д.Түвшинжаргал тэргүүтэй уртын дуучид “Асрын өндөр” дууг дуулж, морин хуурчид хуурдсанаар Шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан ёслол төгөлдөр эхэллээ.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат нар манлайлан Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосноос:

Шөвгийн дөрөвт:

  1. Монгол Улсын аварга Н.Батсуурь

  2. Монгол Улсын аварга С.Мөнхбат

  3. Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва

  4. Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар тунасан юм.

ХVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчин 256 бөхийн барилдаанд:

Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, Алтан Дорнод ХХК-ийн бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Бөхийн барилдаан дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга их шөвгийн бөхчүүдэд шагнал гардууллаа.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 1 цаг 32 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 2 цаг 7 мин Намууд ба хамууд 3 цаг 16 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 3 цаг 28 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 3 цаг 33 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 3 цаг 51 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 4 цаг 23 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 5 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн 18 цаг 51 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо 21 цаг 25 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ 22 цаг 36 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Өчигдөр 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Өчигдөр 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Өчигдөр 09 цаг 41 мин Хэнтий, Дорнод, Архангай аймагт 9,102 га талбай хээрийн түймэрт шатжээ Өчигдөр 09 цаг 33 мин Эм, Эмнэлгийн Хэрэгслийн ХЗГ-ын үйл ажиллагааны талаар сонсож байна Өчигдөр 09 цаг 27 мин Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй Өчигдөр 09 цаг 21 мин Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй Өчигдөр 09 цаг 04 мин Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан Өчигдөр 08 цаг 50 мин Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав Уржигдар 19 цаг 55 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Их хэмжээний сум, галт зэвсэг тээвэрлэж явсан иргэнийг саату... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top