Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.
Энэ өдөр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэгт нарт Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээжээ.






Сэтгэгдэл (1)