Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сар шинийн баярыг угтан замын хөдөлгөөнийг багасгах үүднээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 3-н буюу өнөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Дугаарын хязгаарлалт нь 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд "Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17.00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авч байна.



