Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхиж зэвсэглэн оргосон хэрэг өнгөрсөн сарын 30-нд гарсан. Завхан аймгаас тус ангид алба хаахаар очсон 19 настай В-г өнөөдөр Оросын хилийн цаанаас амиа хорлосон байдалтайгаар олжээ. Түүнийг харуулын байраа орхин явснаас хойш хоёр хоногийн дараа буюу өчигдөр нас барсан гэж үзэж байгаа юм байна. Уг хэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан учир хэргийн шалгалтыг Оросын тал хийж байгаа аж.
Өнгөрөгч сарын 30-ны өдөр хилийн харуулд гарч байхдаа 50 гаруй сумтай АКМ буу агсан оргосон байлдагчийн тухай хоёр хоногийн өмнө хилийн 0311 дүгээр ангиас мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр манай цагдаагийн тусгай алба Оросын хилийн албатай хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан юм.




Сэтгэгдэл (3)