2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа.
Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 713,332 иргэнд 101.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Одоогийн байдлаар "Голомт" банкны харилцагч 11,543 иргэний гүйлгээг хийх дутуу байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулахыг зөвлөлөө.
Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.




