2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхлээд байгаа.
Өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар 580507 иргэнд 84.5 тэрбум төгрөг шилжүүлжээ. 2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгох юм.
Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг ба банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаардагдаж байгаа аж.



