x

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан тэнгэрийн оронд оджээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо.

Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон.

Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн билээ.

Түүний бүтээсэн дүрүүд: 

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983 он)
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа (1970 он)
  • А.Бородин “Игорь ван” Ярославна (1972 он)
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа (1976 он)
  • Дж.Верди “Травиата” Виолеттад (1977 он)
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна (1980 он)
  • Дж.Пуччини “Тоска” Тоска (1981 он)
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982 он)
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад (1984 он)
  • Дж.Верди “Отелло” Дездемона (1989 он)
  • Дж.Пуччини “Турандот” Турандот (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан нь 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртэж байв. Тэрээр 1984 онд Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагналтан болсон ба 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртэж байсан юм. 

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 20 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 24 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 24 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 27 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 30 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 35 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 37 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 39 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 41 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 44 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 26 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 31 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 36 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 5 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 13 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 16 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 17 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 19 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top