МИАТ компани агаарын хөлгийн парк шинэчлэлтээ үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Аволон” компанитай гурван талт хэлэлцээр хийгээд байгаа. Үүний үр дүнд 4 ширхэг "Boeing-8МАХ" агаарын хөлөг түрээслэхээр болсон байна.
Өнөөдөр эхний онгоц болох "Boeing 737 МAX-8" Улаанбаатар хотноо газардлаа. Агаарын хөлөг АНУ-ын Сиатл хотоос ОХУ-аар дамжин ирсэн байна.
МИАТ компани агаарын шинэ хөлөгтөө "Тулуй хаан" гэдэг нэр өгсөн юм. Онгоцны дарга, багш нисгэгч Ч. Нямсайхан, Ч.Хуяг, II нисгэгч З.Ганзориг, Г.Баатарцогт нарын бүрэлдэхүүнтэй баг шинэ онгоцыг жолоодож иржээ. Ингэснээр "МИАТ" өнөөдрийн байдлаар нийт долоон агаарын хөлөгтэй боллоо.
Дараагийн онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах аж. Эдгээр онгоцыг манай улс 12 жилээр түрээслэж байгаа юм байна.
Ингээд тус компани Монголдоо хамгийн залуу насжилттай агаарын хөлөг бүхий авиа компанийн нэг боллоо.






Сэтгэгдэл (1)