x

Эрчимжсэн мал аж ахуйн салбарын оролцогч талуудын дунд зөвлөлдөх уулзалт боллоо

"Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулан өчигдөр зохион байгууллаа. Оролцогчид дээр дурдсан хөтөлбөр, энэ онд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд, тариалангийн бүс нутгийн тухай, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх шаардлага, боломжийн талаар танилцуулж, төгсгөлд нь хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд эрчимжүүлж, бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүлэн, хот, суурин газрын төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах шаардлага тулгарч байна. Мөн дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санал санаачилгыг дэмжих хэрэгтэй байгаа юм.

Энэ ч үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. 2019-2023 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагааг бүсчлэн төрөлжүүлж, кластер хэлбэрээр хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих, уг салбарт техник технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг олон чухал зорилтыг өмнөө тавин ажиллаж байгаагаа ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа танилцууллаа.

Эрчимжсэн мал аж ахуй дотор сүүний болон хосолмол ашиг шимт үхэр, мах, нарийн ноосны чиглэлийн хонь, өндөг болон махны чиглэлийн шувуу, гахай, зөгий болон бусад аж ахуйг хамруулан үздэг. Эдгээр аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлснээр малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг хамгийн багадаа 15 хувиар буурч, гойд ашиг шимт мал, амьтны тоо толгой өсөж, хүн амын сүү, мах, өндөг, зөгийн балны дотоодын үйлдвэрлэл, хангамж, хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих урамшууллыг тогтолцоог бий болж, техникийн шинэчлэл тодорхой түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгааг нэмж мэдээлэв.

Эрчимжсэн мал аж ахуйг тогтмол, тасралтгүй, удаан хугацаанд эрхлэхэд тулгамддаг нэг бэрхшээлтэй асуудал бол тэжээл, тэжээл тариалах газрын асуудал юм. Тариалангийн тухай хуульд тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт нэг ба олон наст тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэх тухай зааж өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүс нутгийг тогтоож, мөн 182 дугаар тогтоолд тариалангийн бүсийн газрын үнэ, газрын төлбөрийн асуудлыг тусгажээ. Засгийн газраас тогтоосон 7 аймгийн 60 сум, 113 багийн тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бөгөөд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд талбайн тодорхой хэсэгтээ тэжээл тариалж, малчдаа дэмжих зохицуулалт бий болгосон гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд хэлж байна.

2019 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 1870 аж ахуйн нэгжид 74.8 мянган толгой сүүний чиглэлийн үхэр, 317 аж ахуйн нэгжид 23.6 мянган толгой махны чиглэлийн үхэр, 60 аж ахуйн нэгжид 31.3 мянган толгой хонь, 6 аж ахуйн нэгжид 954 ямаа, 1164 аж ахуйн нэгжид 1,2 сая толгой тахиа, 841 өрх, аж ахуйн нэгжид 29,2 мянган толгой гахай, 388 өрх, аж ахуйн нэгжид 7562 бүл зөгий байна. Эдгээр аж ахуйг дэмжин хөгжүүлэх үүднээс "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулснаа ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл танилцууллаа.

Төлөвлөгөөний төсөлд 7 зорилт бүхий 54 ажил хийх талаар тусгасан байв. Тухайлбал, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг чиглэл, цар хүрээ, зорилтот зах зээл, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн түвшинтэй нь уялдуулан төрөлжүүлэн ангилан, бүсчлэл тогтоож, үхэр, гахай, зөгийн аж ахуйд кластерийн систем нэвтрүүлэхийг зорьж байна.

Эрчимжсэн хөдөө аж ахуй гэдэг нь арилжааны чиглэлийн үйлдвэржсэн хөдөө аж ахуйг хэлнэ. Үйл ажиллагаа нь ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүн эсвэл түүхий эд, дайвар бүтээгдэхүүнээс хамгийн их орлого олох зорилготой байдаг. ХАА-н нэг хэсэг нь хязгаарлагдмал нөөц бололцоо бүхий жижиг хэмжээний газар ашиглан зөвхөн өрхийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг бол өрхийн фермер гэж тодорхойлж болохыг Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Д.Гүрбазар хэллээ.

2017-2018 оны хичээлийн жилд биотехнологи, үржүүлэг, бэлчээр, тэжээл, мал аж ахуйн технологи, бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний чиглэлээр нийт 113 оюутан төгссөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай ярьж байгаа энэ цаг үед салбарын боловсон хүчин харьцангуй дутмаг байгаа учраас мэргэжилтэн бэлтгэх тал дээр онцгой анхаарах, мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгцээ бий. Шинээр удам зүйн үнэлгээний шинжээч, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын шинжээч, лабораторийн мэргэжилтэн бэлтгэх, цаашлаад эрчимжсэн мал аж ахуйн технологич, мал үржүүлгийн техникч, эрчимжсэн аж ахуйн ажилтан, мэргэшсэн малчин, саальчин зэрэг мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй гэв.

Стандартчилал, хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-тай хамтран “Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавигдах ерөнхий шаардлага” MNS6723:2018 үндэсний стандартыг Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2018 оны 16 дугаар тогтоолоор батлуулсан талаар Нийслэлийн ХХААГ-ын ахлах мэргэжилтэн Д.Мөнхтуяа уулзалтын үеэр мэдээллээ. Тус газраас, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт Хөдөө аж ахуйн тасгийг шинээр байгуулах ажилтай холбогдуулан мал бүхий 6 дүүргээс орон тоо, бүтцийн саналыг авч нэгтгэн, шаардлагатай зардлын тооцоо, захирамжийн төслийг боловсруулан холбогдох албан тушаалтнуудаас санал авч, шийдвэр гаргуулжээ.

Мөн малын үүлдэр, угсааг сайжруулах чиглэлээр "Үржлийн шилмэл сүрэг" хоршоо, "Нутаг академи”-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, захиалгын дагуу зохиомол хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд зохиомол хээлтүүлгийн цэг байгуулах газрын асуудлыг шийдвэрлүүлж ажилласан. Сүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр “Сүү” ХХК, фермер эрхлэгч, мал үржлийн нэгжүүдийн хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Ийнхүү салбарын мэргэжилтнүүд танилцуулга, мэдээлэл хийсний дараа "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх гарц, шийдэл, арга замыг нарийвчлан тогтоох, тодорхойлох, гарсан саналыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах зорилготой хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэг сүү, мах, гахай, шувуу, зөгий аж ахуйг хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, боловсруулах хүнсний сүлжээний үе шатанд юуг анхаарах талаар Зөвлөлдөх уулзалтад оролцогч мэргэжлийн холбоод, фермерийн төлөөллийн саналыг сонссон юм.

Оролцогчид жижиг, дунд, том фермер, аж ахуйн нэгжийг оновчтой тодорхойлох, үүний дагуу стандарт тогтоох, урамшуулал, дэмжлэгийг уяж өгөх, гадаадаас өндөр ашиг шимт мал оруулж ирэх асуудалд уян хатан хандах, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зориулалт бүхий үржүүлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин урамшуулах, өвс, тэжээлийн газар, талбайг шийдэж өгөх, жижиг оврын тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжих зэрэг саналыг илэрхийлж байв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 23 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 27 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 27 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 30 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 33 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 38 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 40 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 42 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 44 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 47 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 29 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 34 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 39 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 8 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 16 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 19 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 20 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 22 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top