2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхлэх гэж Сангийн яамнаас өчигдөр мэдээлсэн. Үүний улмаас буцаан олголтын хүлээсэн иргэдийн эрэл сурал өнөөдөр тасраагүй.
Тэгвэл НӨАТ-ын 2018 оны буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ.
Өнөөдөр оройноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд харилцагч цөөтэй банкуудынх шууд орох ба олон үйлчлүүлэгчтэй томоохон банкуудын гүйлгээ өнөө шөнөдөө хийгдэж, маргааш гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна хэмээн Сангийн сайд мэдээллээ.
ebarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт хэлбэрээр авч байгаа юм.



