x

“Эрүүл хүнс - Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

2019-2023 онд хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт 148 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд туслаж, хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх юм.

Засгийн газар иргэдээ эрүүл, баталгаатай хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөр болон “Гурван тулгуурт бодлого”-доо тусгасан.

Энэ хүрээнд эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ тогтвортой, хүртээмжтэй хангах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боломжит нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын чиг баримжаатай хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхээр “Эрүүл хүнс-“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулан баталлаа.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

-  Хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдал хангагдана

-  Хүн амын хүнсний шим тэжээллэг чанар сайжирна

-  Хүнсний сүлжээний бүх шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдана

-  Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадвар дээшилж, экспортын баримжаатай хөгжих нөхцөл бүрдэнэ

-  Экспортын хэмжээ нэмэгдэнэ

-  Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болно

-  Хоол хүнснээс хамааралтай хордлого, өвчлөл буурна гэж үзэж байна.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” дэд хөтөлбөрийг орон нутгийнхаа онцлогт тохируулан хэрэгжүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 21 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 25 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 25 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 28 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 31 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 36 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 38 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 40 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 42 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 45 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 27 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 32 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 37 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 6 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 14 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 17 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 18 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 20 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top