Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сар шинийн баяртай холбогдуулан шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гаригт шилжүүлсэн байгаа.
Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэрхэн мөрдөгдөх талаар Тээврийн цагдаагийн газраас мэдээлэл өгөв.
Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу "Сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ" гэж заасан байгаа.
Тиймээс 2019 оны хоёрдугаар сарын 2-ны бямба гариг ажлын өдөр боловч энэхүү хязгаарлалт хэвээр үйлчлэх аж.
Өөрөөр хэлбэл, энэ бямба гаригт 1, 3, 5, 7, 9 - өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Харин ирэх баасан гариг буюу хоёрдугаар сарын 8-ны амралтын өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм байна.




