Засгийн газрын өнөөдрийн /2019.01.30/ хуралдаанаас сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.
Ингэснээр монголчууд сар шинийн баярын өдрийг ажилд баригдалгүй өнгөрөөх боломж бүрдэж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалттай билээ.



