Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Өнгөрөгч баасан гариг буюу есдүгээр сарын 25-нд “Алтан цом”-ын барилдаанд оролцох багуудын хоёр дахь уулзалтыг зохион байгуулжээ. Уулзалтаар “Алтан цом”-ын шинэ улирлын барилдааны журмыг хэлэлцэн эцэслэсэн бөгөөд олонхийн саналаар үндэсний компаниуд, клуб, аймгийн дэвжээдээс баг бүрдүүлэн оролцохоор боллоо.
Баг бүр найман бөхөөр багаа бүрдүүлж бөхчүүдээ шууд сонгон оролцуулахаар болсон нь шинэ улирлын барилдааны онцлог болохоор байна.



