x

Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ

/RIA Novosti/ Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич албан тушаалаасаа огцорч буйгаа ням гаригт мэдэгдэж, холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэрбээр парламентын ээлжит бус сонгуульд оролцож, Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. 

А.Вучич Сербийн Ерөнхийлөгчийн албыг 2017 оны тавдугаар сарын 31-нээс хойш хашиж байгаа бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сард улиран сонгогджээ. Түүний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа 2027 оны дундуур дуусах байв. Сербийн Үндсэн хуулиар нэг хүн төрийн тэргүүний албан тушаалыг хоёроос дээш удаа хашихыг хориглодог.

А.Вучич есдүгээр сарын эхээр тус улсын нэг танхимтай парламент болох Ардын ассамблейг тарааж, ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 25-нд явуулахаар товлосон байна. Сербийн эрх баригч Дэвшилтэт нам А.Вучичийг “Нэгдсэн Серби” эвслийн сонгуулийн жагсаалтыг тэргүүлж буйг, мөн сонгуульд ялсан тохиолдолд Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгийг баталжээ.

Сербийн Ерөнхийлөгчийн үүргийг парламентын дарга Ана Брнабич түр орлон гүйцэтгэнэ. А.Вучич өмнө нь албан тушаалаасаа огцорч, парламентын ээлжит бус сонгуульд жирийн иргэний хувиар оролцохоор бэлтгэнэ гэж есдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 15 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 21 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 27 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 34 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 40 мин Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орно 45 мин Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ 53 мин Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 14 цаг 20 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 14 цаг 41 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 14 цаг 48 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 19 цаг 6 мин Бид бол монголоид хүмүүс 19 цаг 19 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 19 цаг 38 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 20 цаг 0 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 20 цаг 18 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 30 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 20 цаг 47 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 20 цаг 47 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 21 цаг 41 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 23 цаг 9 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим нутгаар цас орн... Сербийн Ерөнхийлөгч А.Вучич огцорчээ
Top