Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад энэ сарын 27-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу КАРЕК-ы 25 дахь Сайд нарын бага хурал Улаанбаатар хотод эхэлнэ.
09:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
09:00 цагт: “Говийн бага дархан цаазат газрын экосистемийн онцлог, биологийн олон янз байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
11:00 цагт: Дэлхийн сор бүтээлүүдийг Итали улсаас эх орондоо авчирч “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ. Тус үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурал “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.
11:30 цагт: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд “Л.Цогзолмаа-100” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 4-ныг хүртэл гарна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.



