2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас олгож эхлэх гэж байгааг Сангийн яамны хэвлэлийн ажилтан мэдээллээ.
Энэ болон бусад асуудлаар Сангийн яамнаас маргааш буюу 2019 оны нэгдүгээр сарын 30-нд албан ёсоор мэдээлэл хийхээр боллоо. Одоогоор цаг нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
2016 оноос иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-аас хоёр хувийн буцаан олголт авах эрхтэй болсон. Буцаан олголтыг дараа жилийнх нь эхний улиралд багтаан олгох журамтай байдаг.
Энэ онд нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Сангийн яамнаас буцаан олголтыг Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу шилжүүлдэг байна.



