Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах төрлийн бодис хууль бусаар оруулж ирсэн этгээдийг өнөөдөр баривчиллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн Прокурорын газартай хамтран Монгол Улсын хилээр их хэмжээний мансууруулах төрлийн бодис хууль бусаар оруулж ирсэн этгээдийг өнөөдөр илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад С.Батзориг "Гадаад улсаас шуудангийн илгээмжээр их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн шалгаж байна. Тухайн ажиллагаа нь 3 байгууллагын хамтарсан ажиллагаа бөгөөд прокурорын хяналтан дор хуулийн дагуу явагдаж байна" гэлээ.




