x

Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд  мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус хуралд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, Программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор  компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “Excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.

Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын  төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар чадварлаг мэдээллийн технологийн боловсон хүчин бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Mэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвд 4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбож өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.

Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.

 НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”

Утас: 9712-5557  : 7012-2999 

Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл <https://goo.gl/pdoknh> линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно. 

Хаяг:   Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”  “MKIT” сургалтын төв

Лавлах утас:  70122999,  99125557

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 20 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 23 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 24 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 26 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 29 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 34 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 36 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 38 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 40 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 43 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 25 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 30 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 35 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 4 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 12 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 15 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 16 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 18 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top