x

ЖДҮ эрхлэгчдийн алдагдсан боломжийг яах вэ?

Өнгөрөгч пүрэв гаригт ЖДҮ-гийн хуралд модератороор ажиллалаа. ЖДҮ-ийн асуудал хурцхан байна. Намдах шинжгүй. Энэ угаасаа ч улам чангарах байх. Тэгэх ч ёстой. Угтаа Монголын нийт аж ахуйн нэгжийн 81 хувь, албан болон албан бус ажил эрхлэлтийн 67 хувийг шингээж байгаа ланжгар салбар.

Гэтэл үнэн хэрэгтээ, салбарын бүтээмж, үр ашигтай байдал тээр хойно үлдэж хоцорсныг ердөө дотоотын нийт бүтээгдэхүүний 17 хувь, экспортын 2 хувийг ЖДҮ-үүд бүрдүүлж байгаагаас бэлхнээ харж болно. Товчоор асар олон хүн, асар бага цалингаар, багахан ашиг бий болгохын төлөө борви бохисхийлгүй, институтын болон зах зээлийн олон саадуудыг давах нь давж, сөхрөх нь сөхөрч, зүтгэсээр л байна.

Тэгээд энэ салбар чинь хөгжих хэрэгтэй юм уу, үгүй юм уу, хөгжих бол яаж хөгжих, зөвхөн тогоон дотроо үзэлцээд байх уу, хажуу хөрш, гадаад далай руу гарах уу, яаж, хэзээ гэдгийг улс төргүйгээр, эрүүл саруулаар, судалгаа нотолгоотойгоор, “бүх талыг оролцуулсан” байдлаар уулзах цаг болсныг аль 10 сард ЖДҮХС-гийн сенсаци эхлэхээс өмнө бэлдэж эхэлсэн олон талт зөвлөлдөх уулзалтаа саяны нэгдүгээр сарын 17-нд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтаа тоймловол:

ТӨРӨӨС:

ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй амьдралаас урган гарсан олон зүйл заалтыг тусгасан ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга “Жидүү”-гийн их халуурлаас болоод таг гацсан байдалтай байна. Хэрэвзээ батлагдаад хөдөлвөл, хуулийн хэрэгжилтийг хангах, 2018-2022 онд хэрэгжих “Нэг суурин-нэг бренд бүтээгдэхүүн” хөтөлбөр эхэлж, хөдөө орон нутгийн ЖДҮ-ийг тал бүрээр дэмжих, хөдөөд ажлын байр бий болгох, бөглөрсөн эдийн засгийн цусны өтгөрөлтийг нь шингэлэх аж.

Гэхдээ заалнаас үеийн маань нэг бүсгүй яамны төлөөлөл рүү хандаж “Энэ шинэ хуулиас, энэ боломжуудаас чинь бүх талууд хуулийн дагуу, шударгаар үр шимийг нь хүртэх дээр баталгаа байгаа юу? Хэн хэнээс илүү энэ үеийнхэн хамгийн шударга бус нийгэмд амьдарч байна” гэсэн цөхрөлөөр далдалсан хөгжлийн гогцоо асуулт тавьсан ба хэнд ч тодорхой хариулт байсангүй.

ЖДҮ-ЭЭС:

Хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэр байхгүй, хүү өндөр зээлэнд дарамтлуулдаг, хүнээ тогтоож чаддаггүй, хамаг ноу-хаугаа зааж өгөөд алддаг, түүхий эдийн байнга өсч байгаа, төр нь дэмжихээс илүү тал бүрээр дарамталдаг гээд цээжин дээр бэлэн байдаг бэрхшээлээ ЖДҮ эрхлэгчид маань илэрхийлэхийн сацуу бахархмаар маш олон алхмууд аль хэдийн хийгдсэн байна. Эхнээсээ ЖДҮ-чид маань экспортод гараад эхэлжээ.

Үндэсний хээ угалз, чанар шингээсэн Улаанбаатар Хивс, уламжлалт дээлийг орчин цагийн нано технологиор бүрэн шинэчилсэн Хадлан дээл, дэлхийд цор ганц сүүнээс архи гаргадаг Монгол ухааныг орчин цагийн инновациар танигдахгүй болгож нэмүү өртөг шингээсэн “Шигүдэри” брендүүд аль хэдийн экспортод гарчээ. Бидэнд хамгийн ойр зах зээл Өвөрмонгол байна. Эрхэмлэл, таашаах сонголтын хувьд ар Монголын ахан дүүстэйгээ ижил амьдралын соёл, хэв маягтай бүхэл бүтэн 2.5 сая хүний зах зээл байна гэх мэтчилэн ЖДҮ талаас сонин ихтэй. Гадаадад танай бизнес гарах гэж байгаа бол масс биш өвөрмөц ховор бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, танайтай ижил бизнесүүдтэй кластер болж хорших, гарах зах зээл дээрээ маш сайн түнш, “нутгийн найз”-тай болох гэх мэт нарийн жорууд байна.

ХАНДИВЛАГЧДААС:

Манай нийгмийн энхэл донхолтой цаг үед хандивлагчдаас өгсөн зээл тусламж очоогүй салбар ховор ба тэдний сүүлийн үед нэлээд төвлөрч байгаа нь ЖДҮ. “Ядуурлыг бууруулах”, “төвлөрлийг сааруулах”, “эдийн засгийг солонгоруулах”, “эмэгтэйчүүд, орхигдсон бүлгийг чадавхжуулах” гээд олон зорилтын шийдэл нь эдийн засгийн чадавх, санхүүгийн эрх чөлөөт байдал, түүнд хүрэхэд нь туслах арга хэрэгслийг санал болгох гэдэг рүү хөгжлийн санаачлагууд чиглээд эхэллээ. Тиймдээ ЖДҮ эрхлэгчдийн хандаж болох хамгийн тодорхой төслүүд нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ төсөл”, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн бизнес төв” төслүүд байна.

ЗӨВЛӨХҮҮДЭЭС:

Бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас том бизнес болох, Монгол дахь томоосоо гадны зах зээл рүү гээд бүх түвшний бизнесийн хөгжилд амин сүнс нь өөрт хэрэгцээт зөвлөх үйлчилгээг мэддэг чаддаг мэргэжлийн зөвлөхөөс авах нь чухлыг бүх талууд ойлгожээ. Манайд зөвлөх үйлчилгээний бизнес хөгжөөд 10 гаран жил болж, энэ хооронд зөвлөхүүд нь ч өөрсдөө хөгжлийн, төлөвшлийн замыг туулж ирсэн. Гэхдээ энэ салбар төрийн оролцоо дэмжлэг гэхгүйгээр цэвэр зах зээлийнхээ зарчмаар ажиллаж, үнэ, чанараар үзэлцсээр одоо харьцангуй үндэсний чадавхитай зөвлөх компаниуд чиглэл чиглэлдээ бий болоод байна.

IT, санхүү, аудит, маркетинг, хүний нөөц, зах зээлийн судалгаа стратеги, инноваци гээд зөвлөхгүй ч салбар алга. Гэхдээ нэг л тодорхой зүйл байна. Гадагшаа гарсан, амжилттай яваа бүх ЖДҮ-ийн ард мэргэжлийн зөвлөх баг, зөвлөх компани байх ба одоо бүр Монголоор хязгаарлагдахгүй, Азийн зах зээл рүү зөвлөх үйлчилгээгээ гаргаад эхэлчихэж.

За товчхондоо ийм. Таван жилийн өмнө 9 м/кв жижигхэн түрээсийн оффист байгуулж, анхных нь захирлаар ажиллаж байсан МИРИМ Консалтант фирм маань аль хэдийн 100 давсан захиалагчийн судалгаа, зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж, салбарын хөгжилд өөрийн дуу хоолой, мэргэжлийн байр сууриа үзүүлж, ажлын байр бий болгож, улсад татвараа төлж, хариуцлагатай бизнес болон төлөвшиж байгааг харах бас урамтай байна.

ЖДҮ-гээр хамгийн идэвхтэй, шүүмжлэлт яриаг өрнүүлж байгаа МУИС-ийн Отгонтөгс багш маань хуралд ирэхдээ хэлсэн “Ийм шударга бус, ийм дампуу нийгэмд хүртэл манай ЖДҮ-лэгч нар гараад л ирж байна, тэгвэл бусад улс орон шиг бүх зүйл нь тодорхой, эрүүл саруул тогтолцоотой байсан бол бүр юу болох байсан бэ? Энэ олон ЖДҮ нар хэрэгтэй цагтаа хэрэгтэй дэмжлэгээ төрөөс авсан бол, тэр их татвар төлөгчдийн мөнгө шударгаар зарцуулагдсан бол юу болох байсан бол, алдагдсан боломжийн өртөг хэд вэ?” гэсэн асуултууд хэвээр байна.

ЖДҮ-лэгчид минь үзэлцээд байгаарай, яалт ч үгүй энэ улсын нэг хэсгийг та хэд нуруун дээрээ үүрч ирсэн, үүрч яваа, цаашид ч үүрнэ.

IRIM Судалгааны хvрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан

“Монгол Улсын жижиг дунд бизнсийн хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй: Зөвлөх үйлчилгээний үнэ цэнэ” форум

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (182.160.37.184)
    Хамгийн гол нь сонгогчдоо олон талаар дэмжих ёстой бидний итгэсэн хүмүүс маань та нар яахав ээ бид болж байвал гэсэн итгэмээргүй санаа гаргажээ.Энэ ЖДҮ ийн асуудал зөвхөн эхлэл .Цаана нь ийм аргаар дээд албан тушаалтнууд яаж туйлж байсан түүхийг бид цаашид илрүүлж ялы нь өгөх ёстой. Үүний толгойд лав Улаанбаатарыг улайтал туйлдуулсан Энэ Энхболд байгаа нь ойлгомжтой.Үүнийг дагаад олон хүн дээлээ нөмрөнө дөө.
    2019 оны 01 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 22 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 25 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 26 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 28 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 31 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 36 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 38 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 40 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 42 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 45 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 27 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 32 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 37 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 6 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 14 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 17 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 18 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 20 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top