x

ШИГҮДЭРИ: Сүүн сархадын 9 гайхамшиг

“Шигүдэри” сүүн сархадын 9 гайхамшиг

Наран тивийн илчнээс халсан

Нарийн хурын чийгнээс ургасан

Навч ногооны шимээс дэлгэрсэн

Үүл борооны хураас ургасан

Үнээ малын шимээс дэлгэрсэн

Үр шимийн идээний дээд Шигүдэри мину...

“Шигүдэри” буюу “шүүдэр” хэмээн нэрийн учир

Амьдралыг гийгүүлэгч наран амийг тэтгэгч ус юуг ууршуулан дэгдээж, байгаль дэлхий амирлан нойрсох үест тэнгэрээс буун шинээр эхлэх үүрийн гэгээн мөчид навч, цэцгийн дэлбээн дээр шүүдэр болон тогтдог. Энэ бол аливааг ариусгаж буй байгалийн гайхамшигт үзэгдэл. Монголчууд “Шүүдрийн дуслыг цуглуулан ижийдээ цай чанаж өгөв” хэмээдэг нь ийм учиртай.

Сүүн сархдын үйлдвэрлэл нь шүүдрийн дусал цуглуулах мэт нарийн технологитой. Шүүдэр буусан өвс ургамлыг бэлчээрийн мал идэж, малчин хүн буянт малынхаа сүүг айраг болгон исгэж, бадамлан асах ган тулган дээрээ бүрхээр, тогоо нийлүүлэн нэрж, өвсний шүүдэр цуглуулах мэт дусал дуслаар хураан “шимийн архи” хэмээх шимт умдааг гаргаж авдаг. Уламжлалт шимийн архи нь монгол үндэсний хоол, монгол хүний бие махбодид гайхамшигтай зохицдог тул сар шинийн баярын ширээний хамгийн тансаг, хүндэтгэлийн идээ болдог.

Монголчуудын уламжлалт шимийн архины түүх МЭӨ 200-аад оноос, бүр тодруулбал Хүннү гүрний үеэс эхтэй. Энэ умдааны талаар Европт анх таниулсан хүн нь Венецийн нэрт аялагч Марко Поло байв. “Монголчууд малын сүүнээс айраг гэх ундааг, айргаа нэрж архи гарган авдаг” хэмээн аяллын тэмдэглэлдээ бичжээ.

Эртнээс эдүгээг хүртэл өөрчлөгдөөгүй энэ ур ухааныг үйлдвэрлэлийн нөхцөлд шилжүүлэх ажил сүүлийн 30 гаруй жил тасралтгүй үргэлжилж, үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж чадсанаараа “G.U.M” компани (Genesis United Manufacturer) анхдагч болов. Монгол эмэгтэйчүүдийн сархад нэрэх уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулан үйлдвэрлэсэн “Шигүдэри” брэнд сар шинийн баярын ширээнд залагдаж эхэллээ.

Image may contain: people sitting, table, drink and indoor Image may contain: 1 person, drink

“Шигүдэри” сүүн сархадын 9 гайхамшиг

* Халааж бурам, шар тос хийж уувал хоол шингэц сайжирч, гэдэс дотрын хорыг тайлна.

* Монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн дусал ч хэрэглээний ус ороогүй органик бүтээгдэхүүн юм.

* Хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд сөрөг нөлөө үзүүлэхгүй (тохируулан хэрэглэх нь зүйтэй).

* Сэтгэл санааг төвшитгөн тайвшруулах үйлчлэлтэй.

* Бал үзэм зэргийг хийж уувал тамир тэнхээ сайжирна.

* Тайвшруулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн учир орой унтахын өмнө бага хэмжээгээр тогтмол халааж хэрэглэх нь бэлгийн үйл ажиллагаа, чадавхыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

* Тураах хоолны дэглэм баримталж буй хүмүүс иог болон дасгал хөдөлгөөнтэй хослуулан шимийн архи хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.

* Хөлөргөж дотор халууныг дарах ач тустай.

* Чийг бамаас үүдэлтэй хөл, нурууны өвчинд тустай

Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gum.mn сайтаас үзнэ үү.

Захиалга өгөх: 

Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй.

Утас: +976 7777-1515 8003-1515 8833-1515 contact@upg.mn

Хаяг: Улаанбаатар-16064, Баянгол Дүүрэг, 19р хороо, “ГУМ” ХХК

No photo description available.Image may contain: indoor

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 21 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 25 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 25 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 28 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 31 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 36 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 38 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 40 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 42 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 45 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 27 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 32 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 37 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 6 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 14 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 17 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 18 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 20 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top