x

Хурдан морины хүүхэд эндсэн асуудлаар Шадар сайдад шаардлага хүргүүлжээ

Хурдан морь хөлсөлж явсан 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан талаар Хүний эрхийн үндэсний комиссоос хоёр өдрийн өмнө мэдээлсэн. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “10 настай хүү хурдан морь хөлсөлж яваад биш, уяан дээрээ морио арчилж байгаад гэмтэл авч нас барсан хэмээн мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, 

“Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенц, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар Конвенц, Насны доод хязгаарын тухай 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. 
1996 оноос хойш доод тал нь 25 хүүхэд морин уралдаанаас болж амь насаа алдаж 300 гаруй хүүхэд хүнд бэртэл авч ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй болсон байна. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны үеэр мориноосоо чирэгдэж хөлөө гэмтээсний улмаас хөлний 4 хуруугаа тайруулсан хүүхдэд нөхөн олговор байдлаар 450,000 төгрөг олгосон байна. 
2019 он гарсаар Сүхбаатар аймагт 10 настай унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, Хэнтий аймгийн төвд 7 настай хүүхэд дээрх байдлаар хүнд гэмтэл авч одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа харамсалтай хэрэг гарлаа. 
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд морин уралдааны үеэр эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад түүнд хяналт тавих, буруутай этгээдэд хариуцлага тооцох байдал туйлын хангалтгүй байна. Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудад НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “…18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэсэн зохицуулалт адилхан тусгагдсан байна.
Гэтэл Засгийн газрын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолд дээрх Конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, 12-оос дээш насны хүүхдээр хүйтний улиралд хурдан морь унуулахаар зохицуулсан байна. Энэ нь хүүхдийг насаар ялгаварлан гадуурхсан, хүүхдийн дээд ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүй болгож, буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог болох арга хэмжээг нэн даруй авна уу” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 11 цаг 23 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 11 цаг 26 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 11 цаг 27 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 11 цаг 29 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 11 цаг 32 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 11 цаг 37 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 11 цаг 39 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 11 цаг 41 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 11 цаг 43 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 11 цаг 46 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 12 цаг 28 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 12 цаг 33 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 12 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 12 цаг 38 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 14 цаг 7 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 14 цаг 15 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 14 цаг 18 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 14 цаг 19 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 14 цаг 21 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 14 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top