Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт үлджээ.
Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан. Цогцсон дээрх шархны талаар зураг олон нийтийн сүлжээнд анхаарал татаж байна. Энэ талаар,
-"Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байна лээ. Үүн дээр дахин шинжээч томилж, үзлэг хийж байна. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна. Эхний байдлаар цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохиррход нөлөөлсөн эсэхийг шалгаж байна. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт үлдсэн байсан. Энэ нь амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг тогтооно" хэмээн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээллээ.




Сэтгэгдэл (1)