x

Дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна

Монгол Улсын иргэн Малайз Улсад амь насаа алдсан хэргийг шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус улсын нийслэл Куала Лампур хотноо эхэллээ. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс итгэмжит төлөөлөгчөөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг оролцож байна. Уг хэргийг шүүх хурал олон удаа хойшлогдож байсан бөгөөд энэ удаагийн хурал 10 хоног үргэлжилнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл уг шүүх хуралдаанд оролцсоныхоо дараа Малайзын хэвлэлийнхэнд "Энэ цочирдом, аймшигт аллага болсноос хойшхи бүхий л хугацаанд, өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай байгууллага талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, хамтран ажиллаж ирсэн. Малайзын шүүх тогтолцоог ажиглахаар Монголоос хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр Монголын ч, Малайзын ч, аль улсын ч иргэн, ялгалгүй үнэ цэнтэй. Хүний амь нас бол юугаар ч орлуулшгүй зүйл. Ийм ч учраас энэ хэрэг зөвхөн Монгол, Малайз хоёр улсын хоорондын асуудал биш бөгөөд дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна. Өнөөдрийн Малайзын шүүх тогтолцоо шударга ёсыг харуулна гэдэгт итгэж байна. Малайзын шүүх хохирогчдын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, дотоодын хууль тогтоомжоос гадна нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна. Монгол, Малайз ялгаагүй НҮБ-ын гишүүн орнууд учраас хүний эрхийн олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй" гэсэн байна. Шүүх хуралд ХЭҮК-ын гишүүнээс гадна Монгол Улсаас Тайланд улсад суугаа Элчин Сайдын Яамны Консул Г. Бямбасүрэн оролцож байна.

Малайз Улсын хэвлэлүүдэд энэ талаар өргөн дэлгэр мэдээлж байгаа бөгөөд олон нийтийн зүгээс ч хүлээлттэй байгаа аж. Хэвлэлүүдэд “...Удаан хүлээсний эцэст шүүх хурал сая эхэлж байгаа нь сайн хэрэг. Хэрэг явдал 2006 онд болсон атал 12, 13 жил хүлээлгэсний дараа эхэлж байна. Хэргийг бүхэлд нь 2 долоо хоногийн дотор шийдэх боломжтой эсэх нь бас тодорхойгүй. Учир нь дуудагдах гэрч олон байгаа. Гэхдээ шүүх хурлыг эхлүүлсэн нь сайн хэрэг” хэмээн бичиж байна. 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 45 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 48 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 49 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 51 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 54 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 12 цаг 59 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 1 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 3 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 5 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 8 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 50 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 55 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 13 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 0 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 29 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 37 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 40 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 41 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 43 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top