x

Амт гэж бурам...

-Аарц, сүү ямар үнэтэй вэ?

-Ааруул хэд гэж байна?

-Цагаан тос, хайлмаг хаанаас ирсэн бэ?

-Архангайн Цахир аа. Аарц, сүү 3000, ааруул 15000...

Ажил тарахын өмнө Тусгаар тогтнолын талбайгаар орвол “түм түжигнэж, бум бужигнаж” байна. Улаанбаатарын хамгийн том “Цагаан идээний зах” энд гарчээ. Архангайн хамгийн цаад талын Цахир сум (нийслэлээс 700 км), Чулуут, Их тамир, Тариат, Хангай, Өндөр-Улаан сумдаас малчид ирж цагаан идээгээ борлуулж байна. Сум сумаараа асар босгоод сүү, аарц, цагаан тос, амталсан тос (зарим газар “саглай” гэж нэрлэдэг), шар тос, хайлмаг, ааруул, өрөм, ээзгий дэлгэжээ. Чулуутаас ирсэн 30 гаруй кг татах эр хонины данагар ууц ч тавиатай харагдана. “5-6-хан ирсэн юмаа, сүүлийнх нь...” гэнэ. Үнэ 250 мянга...

Хөлдөөсөн аарц, сүү кг нь 3000-3500

Нэрмэлийн исгэлэн ааруул, хурууд 12000-13000

Хорхой ааруул, чипсэн ааруул 15000

Хуруу зузаан сарлагийн өрөм 15000

Хольсон тос буюу хайлмаг 7000-8000

Хураасан өрөм (цагаан тос ч гэдэг) 8000

Мэхээртэй тос 12000

Ээзгий 12000

Шар тос 15000

Шимийн архи литр нь 5000

Тавгийн ааруул 200-250 мянга байна. Сар шинээр хэвийн боовоор таваг засч, шинийн дараа хатааж хаяхын оронд ааруулын таваг засаад шинэ хуучрахаар амьтан, ах дүүд хуваах нь хот хүрээ газрынхны хувьд “моод” болж дэлгэрээд байгаа. Эрүүл мөртөө чанартай, эко хүнс гэдэг дээ.

Сарлагтай нутгийн сүү нь өтгөн, ааруул нь амттай, өрөм нь хуруу зузаан гардаг. Аарцны ааруулаар зассан таваг 200 мянга орчим, харин “ширгээмэл” буюу аарц, ээдэм хоёрыг зуурч хийсэн зөөлөн амттай, зорсон юм шиг хэв сайтай шинэ төрлийн тавгийн ааруул 250 мянга байна. Хэдэн жилийн өмнө “сүүн ааруул” үнэд орж, эрэлттэй байсан. Одоо ширгээмэл гараад ирж. Амт гэж ванлий.

Амталсан өрөм бас салахын аргагүй. Шинэхэн өрмийг чихэртэй зуураад бялуу чимэглэдэг крем шахагчаар бөржгөр бөөрөнхий хэвлэж хатаасан нь арааны шүлс асгаруулна. Амт гэж бурам аа бурам.

-Тавган дээр тавихад хайлах болов уу?

-Хайлахгүй ээ, хатаасан өрөм дажгүй.

-Үнэ хэд вэ?

-15000 аа.

Сум сумаараа нэг асарт орсон нутгийнхан дуу шуутай, инээд хөөртэй. Ирсэн худалдан авагчид ч ам сайтай. Хотынхны цэрвээд байдаг “гурилтай ааруул”, “устай сүү”-ний тухай гомдол санал ч алга. Амталгаа хийлээ, үнээ тохирлоо, авлаа. Эргэж хургаад, эргэлзэж тээнэгэлзээд байх ч зүйл алга. Тоолдог хэд нь л байвал...

Архангайнхны цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд энэ жил гурав дахь жилдээ гарч байгаа юм байна. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ-Зөв хэрэглээ” уриан дор жил бүрийн сар шинийн өмнө энэ талбайд зохион байгуулдаг. Өглөө 09.00-10.00 цагт цуглаад орой 18.00 цаг гээд бууж байна. Цагаан идээ борлуулж байгаа хүн бүр энгэртээ мандат зүүсэн байгаа нь нэг ёсондоо бидний худалдан авч байгаа идээний “гарал үүслийн гэрчилгээ” юм даа. Уулын зэрлэг сонгино хүртэл кг нь 5000 гээд байж байна. 

Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхлээд 7 хонож байгаа аж. 31-нийг хүртэл гарах ёстой ч “Авчирсан идээгээ бараг дуус байна даа. Дахиад 2 хоног зогсчихвол барчих байх” гэх хүмүүс ч байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас дүүргийн төсөвт татвар хураамж төлнө, орлого оруулна. Үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дүүргийн засаг захиргаатай ярилцаж, түрээсийн тодорхой хэсгийг хөнгөлжээ. Үзэсгэлэнд оролцогчдыг орон нутгаас авчирах ажлыг зохион байгуулж, зар сурталчилгааны ажлыг хариуцдаг гэнэ.

Талбай тойрсон асраар явж дуусмагч үүд хавиар “манай нутгийнхан” бас байраа эзэлжээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ. Тэгээд ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг хойно. Баянхошуунд байрладаг “Нүүдэлчин чанар” ХХК-ийнхан боовны таваг, ууцны цараа бариад ирж. Сийлбэртэй модон таваг, цар хосоороо 140-180 мянга. Бага, дунд, их гарын гэсэн гурван янз байна. Тэдний үндсэн үйлдвэрлэл нь зургаа, найман ханатай гэрийн мод. Аргагүй л хаяа нийлсэн байгаа биз.

Зургаан ханатай, сийлбэртэй модон гэр бүрэн тавилгатайгаа (эсгий, бүрээс, цаваг гээд бүх юмтайгаа бариатай гэр) 38 сая гэж байна. Тавилга нь дангаараа 10 сая...

Цаашаа яваад хөлдөөсөн жимсний худалдаатай таарлаа. Цагаан сарын ширээн дээр шинэхэн жимсний ундаа тавилгүй л. Ханиад томуу ихтэй энэ үед аарц, чацаргана, шинэхэн жимсний ханд шиг сайн амин дэм үгүй. Оросоос оруулж ирсэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд  кг нь 13000, Увс, Завханаас ирсэн чацаргана кг нь 6000 төгрөг байна.

Ийм л нэг “цагаан сарын хэрэгцээ цөм бүрдсэн” үзэсгэлэн худалдаагаар яаруухан ороод гарлаа. Та ч гэсэн яараарай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • салаавч (103.212.119.161)
    Наад орк луйварчид чинь тэгээд бүгл Архангайхан юм байхдаа
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 45 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 48 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 48 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 51 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 54 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 12 цаг 59 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 1 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 3 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 5 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 8 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 50 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 55 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 13 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 0 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 29 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 37 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 40 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 41 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 43 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top