Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.
Цэвэрлэгээг энэ амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэх аж.
Мөн сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын цас мөс, хог хаягдлыг цэвэрлэж, үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ.
Цэвэрлэгээнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавих юм байна.



