x

"Алтан Дорнод"-ын Паушок Т.Ганболдын талаар юу хэлэв?

ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок “Ikon.mn” сайтад онлайнаар өгсөн ярилцлагадаа "Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболдын талаар ингэж хэлэв. 

-2011 онд “Рекат” компанитай хийсэн миний хэлэлцээр бүтэлгүйтсний дараа ноён Т.Ганболд миний компанийг 23 сая ам.доллараар худалдаж авахаар над дээр ирсэн. Наймааг гурав хувааж хийсэн. Эхний хэсэг нь миний авсан 18 сая ам.доллар, хоёр дахь нь тавдугаар сард “Рекат”-аас урьдчилгаанд төлөгдсөн гурван сая ам.доллар.

-Д.Баатар бид хоёр олон дахин гадаад гүйлгээний шилжүүлэг хийхгүйгээр тохирч, Баатар над руу захиа илгээсэн. Захиан дээр “Рекат”-аас урьдчилгаанд төлсөн төлбөрөөр Т.Ганболдын төлбөрт тооцож, уг мөнгөө Т.Ганболдоос авна гэж тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар Ноён Т.Ганболд нийт үнийн дүнг 18 сая гэж яриад байгаа гэдгийг сонссон. Энэ мөнгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа. Монголын хууль хяналтын байгууллагад танилцуулах зорилгоор бүх холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж, өмгөөлөгчид явуулсан.

-Ноён Т.Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудыг татаж оруулсан. Тэгээд ч зогсохгүй энэ тоглоомдоо АНУ-ыг мөн татан оруулсан. Нью-Йоркод би “Газпром” банк болон “Бат бродерс” компанийн эсрэг шүүхийн маргаанд оролцож байгаа. Уг маргааны хүрээнд энэ бүх асуудал нь Монголын хууль, эрх зүйн орчноос хальж гараад байна. Хуулийн байгууллагуудын бүх үйлдэл, алдаанууд татварын болон бусад бүх асуудлууд Нью-Йоркийн Дээд шүүхэд шалгагдана. Т.Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд байгаа. Өөрт байгаа бодит бүх мэдээллийг Нью-Йоркийн Дээд шүүхэд явуулсан.

-Монголын хууль сахиулах байгууллагад Т.Ганболд болон хамтрагчийнх нь хууль бус үйлдлийн талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг олон удаа өгсөн.

-Т.Ганболд “Монголын хууль сахиулах байгууллагууд миний нөлөөнд байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хаах эсэхийг би мэднэ” гэж хэлж байсныг бид баримтжуулсан.

-Одоо яригдаж байгаа мөнгө нь “Рекат”-д буцааж өгсөн миний мөнгө. Т.Ганболд Монголын прокурорын байгууллагатай санхүүгийн холбоотой гэж ярьж байсныг баримтжуулсан гэж хэлсэн.

-Миний шүүхэд гаргасан гомдол хоёр хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Т.Ганболд болон түүний хамсаатнуудын луйврын үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулах, хоёрдугаарт, Т.Ганболд нь прокурорт авлига өгөхдөө ам.доллараар өгсөн гэж мэдэгдээд байгаа нь АНУ-ын Хууль зүйн яамаар шалгагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

-Т.Ганболд, “Газпром” банкны хамтаар АНУ-ын шүүх рүү эхэлж хандсан нь Монголын хуулиар шийдэгдэх асуудлыг АНУ-ын шүүхээр шийдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь прокурор, АТГ болон бусад хуулийн байгууллагад нэг талаараа маш том тус болсон. Монголд л шударга байдлыг тогтоолгоно гэж бодож байвал эндүүрэл. 

-“Алтан Дорнод Монгол” компанийг бүх хөрөнгөтэй нь Т.Ганболдод 23 сая ам.доллароор зарсан. Гэхдээ тэр хууль бусаар өмчилж байгаа. Т.Ганболд надаас компани худалдаж авсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 71 хувийг эзэмшиж байсан Оросын “Алтан Дорнод” компанийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. Мөн “Яхтон” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 12 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй. “Яхтон” ХХК нь “Алтан Дорнод Монгол”-ын найман хувийг эзэмшиж байсан. Нийлүүлээд бодоход 79 хувь болж байна.

-Т.Ганболд өөрийн эзэмшлийн биш компанийнхаа өмнөөс яагаад яриад байгаа юм бэ. Нийт өрийн хэмжээ 100 гаруй сая ам.доллар байсан. Гэтэл Т.Ганболд 300 сая ам.доллар гэж ярьсан.

-Т.Ганболд компанийн эзэн болсныхоо дараа хэн нэгний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байхын тулд өөрийнхөө эзэмшлийн өөр компани руу тэр дор нь шилжүүлж, анх худалдаж авсан компаниа татан буулгасан байсан. Шүүж үзвэл, анхны худалдаж авсан компани нь долоон хоногийн дараа татан буугдсан байгаа.

-“Газпром” банк “Коммерсантъ”-д өгсөн ярилцлагандаа тэдний өрийг худалдан авагч нь Т.Ганболд байсан гэдгийг дурдсан. Өөрөөр хэлбэл “Газпром” банк нь барьцаат зээлийн хөрөнгөө Ганболдын хамаарал бүхий “Бат бродерс” компанид зарсан. Т.Гандболдтой хуйвалдаад Ганболдод шилжүүлсэн зарсан гэсэн үг. Ингэснээр Ганболд нь нэгэн зэрэг өөрөө зээлдүүлэг, зээлдэгч болсон.

-Би “Газпром” банкны зээлийн батлан даагч нь байсан юм. Тиймээс энэ бол бас л залилан. Нэг хүн өөрөө зээлдэгч болон зээлдүүлэгч байж болохгүй. Энэ бүх асуудлыг Ганболд, Батзориг нар АНУ-ын хуулийн талбар руу чирээд оруулчихлаа. Энэ асуудлууд Монголд шийдэгдэхгүй ээ. Зөвхөн нэг газар шийдэгдэхээ больсон. Хөндлөнгийн газар хөндлөнгийн хүн энэ асуудлыг шийдэх болсон. Бүгдээрээ л ажлаа үнэнчээр хийгээсэй гэж хүсэж байна. Бид АНУ-д хандаад хэрэг үүсгээд тэднийг буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээх байх. Цагаадвал зугаална биз.

-Би өөрийнхөө хувийн өмчийг л хамгаалсан. Алт олборлох өөрийн өмчөө хамгаалсан юм. Компанийн тооцоогоор тэр үед 350 кг алт алдагдсан байсан. Бид банктай төлбөр хийх хэрэгтэй байсан. Цалингаа тавих хэрэгтэй байсан. Ханган нийлүүлэгч нарт төлбөр хийх байсан. Гэтэл ажлыг нь бид хийгээд ашгийг нь нинжа нар хүртээд байсан.

-Т.Ганболд гэдэг хүн нагац эгчийнхээ нэр дээр нэг компаниа бүртгүүлсэн байдаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баяр (202.9.42.149)
    Хамар Ганболд гэгч нѳхѳр ѳшѳѳ хонзонгийн сэдлээр мѳн ѳѳрийгѳѳ шудрага хүн болж харагдуулхын тулд ийм сенсаац дэгдээгээд яваа юм биш үү
    2019 оны 01 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 46 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 49 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 50 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 52 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 55 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 13 цаг 0 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 2 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 4 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 6 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 9 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 51 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 56 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 13 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 1 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 30 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 38 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 41 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 42 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 44 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top