2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлхээр болжээ. Татварын ерөнхий газраас энэ сарын 25-ны дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалгаад бүх тооцооллоо цэгцэлж Сангийн яаманд хүргүүлэх юм байна.
Сангийн яам хянан санхүүжилтээ шийдсэний дараа Монгол банкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх аж.
Хэрэв таны бүртгэлийн мэдээлэл нь алдаатай байвал бүртгэлтэй дансанд буцаан олголт оролгүй буцаагдах тул иргэд буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу орж шалгахыг албаны хүмүүс анхааруулж байна.
НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай юм.
Энэ онд нийт 808 мянган иргэнд 121 орчим тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор болсон нь өнгөрсөн оноос 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.



