x

“Фоккер-50” агаарын хөлөг сүүлийн нислэгээ үйлдлээ

Хүннү Эйр ХХК-ийн 2013 оны долоодугаар сарын 26-наас Монгол Улсад ашиглаж эхэлсэн JU-8883 бүртгэлийн дугаартай "Фоккер-50" онгоц сүүлийн нислэгээ Улаанбаатар-Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд үйлдлээ.

Үүгээр 2003 оноос Монгол Улсад нисч эхэлсэн "Фоккер-50" маягийн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаагаа зогсоож байна.

Өнгөрсөн оны сүүлээр мөн Аэромонголиа авиа компанид ашиглагдаж байсан энэ төрлийн агаарын хөлөг үйл ажиллагааг зогсоосон билээ.

Хүннү Эйр компаний "Фоккер-50" агаарын хөлөг нь Голланд улсад 1990 оны 04 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглагдаж эхэлснээсээ хойш нийт 46,930 цаг ниссэнээс Монголын орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд 13,467 цагийн 8,162 удаагийн буулт үйлдэж олон мянган зорчигч тээвэрлэсэн 28 жилийн түүхтэй агаарын хөлөг юм.

Монгол Улсад "Фоккер-50" маягийн нийт 7 агаарын хөлөг нислэг үйлдэж байсан нь Ан-2, Ан-24 онгоцнуудын дараа 3 дугаарт орох үзүүлэлт бөгөөд хөөрөлт, буултын гүйлтийн зай харьцангуй бага, шороон зурвас дээр бууж хөөрөх боломжтой, орчин үеийн нислэгийн автомат удирдлага, хяналт навигацийн электрон системүүдээр тоноглогдсон манай орны нөхцөлд гойд тохирсон, зорчигч олны талархалыг хүлээсэн агаарын хөлөг байлаа. Энэхүү агаарын хөлгөөр Монголын үе үеийн нисгэгч нар нисч байсан бөгөөд одоо энэхүү агаарын хөлгөөс нислэгийн гараагаа эхэлсэн бөгөөд олон нисгэгчид "Boeing-767", "Boeing-737", "ATR-72", "ERJ-145" агаарын хөлгүүдээр амжилттай нисч байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 46 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 50 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 50 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 53 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 56 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 13 цаг 1 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 3 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 5 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 7 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 10 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 52 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 57 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 14 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 2 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 31 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 39 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 42 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 43 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 45 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top