x

Гялгар болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлтэй танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан. 

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд нийлэг тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өнөөдөр /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хэлэлцээд 05 дугаар тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолоор Засгийн газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ахуйн хэрэглээний хуванцар савыг олон улсын ангиллын дагуу кодлох, зориулалтаар ялган бүртгэх, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, холбогдох хяналтыг сайжруулах,  хүнсний сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах, хорт бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж туршин нэвтрүүлэх, ундны ус, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шингэн хүнс савлах савны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалттай хуванцар савны үндэсний стандартыг боловсруулах, хавдар, өвчлөл үүсгэгч бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулж  мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг тодорхой болгох Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэл өгсөн.

Харин Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглож байгаа юм байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох яам, газрын дарга, удирдлагууд эхлээд даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очив.

Төвийн захирал З.Болдсайхан “Манай гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автомат үйл ажиллагаанд шилжүүлж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр сургалт үйлдвэрлэлийн төвийн хэмжээнд 200 хүнийг ажлын байраар хангах боломж байна. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв.

Харин оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг” гэлээ.

Дараа нь цаасан тор, хайрцаг  үйлдвэрлэдэг “Эко Пак Монгол” ХХК болон гялгар тор, уут, сав баглаа боодол үйлдвэрлэдэг “ОБ пластик” ХХК-д очлоо.

“ОБ пластик” ХХК  хүнсний зориулалттай буюу боов боорцог, талхны гялгар уут, супер  маркет, зах, дэлгүүрээр 100 төгрөгөөр худалддаг бариултай гялгар тор зэргийг үйлдвэрлэж байна.  

Үйлдвэрийн захирал Ж.Отгонбаяр “Төр засгийн шийдвэрийг дэмжиж 0,035 мм-ээс дээш зузаантай нийлэг уут, сав баглаа боодол үйлдвэрлэх технологийн боломж бидэнд байна. Гагцхүү энэ тохиолдолд үнэ нэмэгдэнэ” гэж байлаа.  

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 05 дугаар тогтоолд заасны дагуу дахин ашиглах зориулалттай хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Эко төлбөрийн тухай хууль боловсруулж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ганц удаа ашигладаг гялгар уут сонгох уу, угааж цэвэрлээд дахин ашигладаг даавуун тор авах уу гэдэг сонголтыг ард иргэдэд үлдээж, байгаль орчин, эрүүл мэнддээ анхаарал тавих зохицуулалтыг төр хийх зайлшгүй шаардлагатай болсон хэмээв.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигладаг нийлэг уутыг эцсийн дамжлагад нь шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтэд оруулдаг эсэх, хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэдэг эсэхэд тандалт, судалгааг эрчимжүүлэх талаар хэллээ.

Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолд  химийн хорт бодисыг үлдэгдэлгүй устгах,  аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгасан. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа талаар  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар гурван байршилд уг байгууламжийг барих санал оруулсан. Хурлаас Налайх дүүрэг, Төв аймаг, Багануур дүүрэг, Улаанбаатар хотын Цагаан давааны хогийн цэг зэрэг байршлуудыг суурьшлын бүс болон ундны усны эх  үүсвэр, салхин дээр байрласан зэрэг үндэслэлээр боломжгүй гэж үзсэн. Тиймээс эцсийн байдлаар дахин байршил судалж, тэргүүлэгчдийн хурлаар оруулан ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны 05 дугаар тогтоол болон уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Засгийн газрын 189 дүгээр тогтоол, дээрх тогтоолуудын хэрэгжилттэй холбогдуулан үйлдвэрлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 51 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 55 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 55 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 58 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 13 цаг 1 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 13 цаг 6 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 8 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 10 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 12 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 15 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 57 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 14 цаг 2 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 14 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 7 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 36 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 44 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 47 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 48 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 50 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top