x

Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ

Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг өчигдөр (2019.01.21-ний өдөр) хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгана гэв. Нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих II зэрэглэлийн эл замыг ашиглалтад оруулснаар орчны тохижилт болон авто замын техник ашиглалтын түвшин сайжирч, нэвтрүүлэх чадвар  нэмэгдэх юм.

Дашрамд дурдахад, нийслэлийн арван цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барих гэнэ. Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хотын төсвөөс үе шаттай шийдвэрлэж буй. Ажлын хэсгийн хурлын үеэр тус паркынхан өнгөрсөн намар эхлүүлсэн авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл 80 хувьд хүрснийг мэдээлэв. Чойрын замаас эл парк хүртэлх авто замыг ирэх намар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өдгөө тэнд хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ онд паркын цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, хоёр хэлхээ агаарын шугам, дэд станц барих юм байна.

Ийнхүү барилгын материалын худалдааг хотын төвөөс гаргаж, парк руу нүүлгэх ажлыг эрчимжүүлж буй ч зарим аж ахуйн нэгж өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, ажил гацааж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Алтантөгс хэллээ. Зуун айл орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.

Дахин төлөвлөлийн төслийн хүрээнд яндангийн тоог цөөрөөлж, орон сууцны хэд хэдэн барилга ашиглалтад оруулаад байгаа билээ. Гэвч зарим иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт дур мэдэн барилга барьж, үйлдвэрлэл эрхэлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, арван айлын газарт орон сууц барьж, агаарын бохирдлыг бууруулж байгаа боловч нэр бүхий аж ахуйн нэгжүүд түүнээс хэд дахин их утаа "үйлдвэрлэх" халаалтын зуух нэмж байна гэсэн үг.

Тиймээс Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга холбогдох албаныханд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг даруй зогсоохыг үүрэг болгов. Мөн Зуун айлд байнгын ажиллагаатай цэг байгуулж, барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, үр дүн, авто замын болон Налайхын паркийн бүтээн байгуулалт болон тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байхыг үүрэгдлээ. Үүнээс гадна сар шинийн баяраас өмнө Ажлын хэсгийнхнийг худалдаа эрхлэгчидтэй уулзах үүрэг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 48 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 51 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 52 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 54 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 57 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 13 цаг 2 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 4 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 6 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 8 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 11 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 53 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 58 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 3 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 32 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 40 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 43 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 44 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 46 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top