x

Д.Сарангэрэл: 1.4 сая хүн вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

М.Билэгт гишүүний барьсан эмнэлгийг

төрийн өмчид худалдан авах асуудлыг судалж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хоёр асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзлээ.

Нэгт, томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрт, орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна" гэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл товч мэдээлэл хийлээ.

Д.Сарангэрэл:

-Өнгөрсөн долоо хоногт Томуу, томуу төст өвчний асуудлыг онцгой комиссоор хэлэлцсэн бол өнөөдөр бүлгийн хурал дээр бас хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.4 хувийг эзэлж байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Шинэ жилийн дараа орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Цагаан сарын дараа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн хоёр жил шалан дээр хүүхэд аваагүй.

Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд коридорт ор дэлгэн авч байсан. Ингээд нэмэлт зохицуулалт хийж Цэргийн госпиталд 74 ортой тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн зохион байгуултын ажил хийсэн байгаа.

Цаашид ингэж гал унтраасан байдлаар биш, томуугийн үед хүүхдэд хүрэлцээтэй ортой байя гэсэн саналаа онцгой комисс болон бүлэг дээрээ ярилаа. Ингээд бүлгээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих төсвийг шийдвэрлэх, хүн амаа вакцинаар хангах төсвийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-аас хүн амын 40 хувийг вакцинжуулах шаардлагатай гэдэг ч манай улсын хувьд хүн амынхаа 0.3-0.6 хувиа вакцинжуулж байгаа. Бидэнд 1.4 сая хүн тун вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Вакцинжуулалт болон шинэ эмнэлгийн асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн барилга худалдан авах ажлыг судлах үүргийг ЭМЯ хүлээж байна гэв.

Уг мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?

Д.Сарангэрэл:

-Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойлгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1N1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. 

Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ?

-ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ийн хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?

-Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 12 цаг 47 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 12 цаг 51 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 12 цаг 51 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 12 цаг 54 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 12 цаг 57 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 13 цаг 2 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 13 цаг 4 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 6 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 13 цаг 8 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 13 цаг 11 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 13 цаг 53 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 13 цаг 58 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 14 цаг 3 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 15 цаг 32 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 15 цаг 40 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 15 цаг 43 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 15 цаг 44 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 15 цаг 46 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 15 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top