Аймаг, орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт, халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж, аймгуудын Засаг даргын тамгын газруудад хүргүүллээ.
Уг тушаалд, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ээс эхлэн хоёрдугаар сарын 04-нийг дуустал түр хугацаагаар зогсоосугай гэжээ. Нийслэлийн сургуулиудын хувьд хоёрдугаар улирлын амралт хоёрдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.




