НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамрууллаа.
НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн тохирлоор 225 сая төгрөгийн нэг, 10 саяын гурав, 5 саяын 26 азтан тодорлоо. Нийт 25,322 азтан тодорсон байна. Тохиролд 71079096 дугаар тодорсон бөгөөд:
Уг тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 22,735
200 мянган төгрөгийн азтан 2,318
Нэг сая төгрөгийн азтан 239
5 сая төгрөгийн азтан 26
10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.
Харин супер шагналын дугаар 63030046 байж 225,000,000 төгрөгийн шагналтай супер сугалааны нэг азтан тодорлоо.
Та баримтаа ebarimt.mn сайт болон аппликейшнээр шалгаарай.



