Эмэгтэй хүнийг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж зургаан цагийн дотор илрүүлэн дайчлан баривчилсан байна.
Тодруулбал, 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 17 цаг 25 минутад БГД-ийн 6 хороо Сити 18 дугаар байр гэрлүүгээ манай охин орох гэж байгаад эрэгтэй хүнд зодуулж дээрэмдүүлсэн байна гэж дуудлага мэдээллийг хохирогчийн аав өгчээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс материалжуулан ажиллаж Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид уг гэмт хэргийг үйлдсэн эрэгтэй 29 настай, Б-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22 цаг 25 минутад баривчилжээ.
Сэжигтэн Б нь 2016 онд дээрэмдэх гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан байна.
Мөн 2018 онд дээрмийн гэмт хэргээр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан оргодлын бүртгэлтэй байжээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв



