НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээсэн байх шаардлагатай юм.
Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 225,000,000 төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо заавал баталгаажуулах ёстой. Танд аз хүсэе.
.jpg?w=1000)



