УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны нэгдүгээр сарын 16-ны хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Үүнд Айраг сумын нутагт байх аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар, Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалт авахаар дэмжсэн аж. Цагаан дэлийн агуй гадна талдаа хоёр амтай.
Нэг нь эгц доошоо дүүжингээр ордог, нөгөө нь хоёроос гурван метр орчим гүнтэй таван хантай гэрийн буйрын хэмжээтэй. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг байжээ.
Агуйн жонш чанартай, жин ихтэй, сайн чанарын жонш байсан тул компаниуд хийгээд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд сүйтгэсэн байдаг. 2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авчээ. Мөн аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталж байв.
montsame.mn



