Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний 4, 5 дугаар шатлалыг 6, 7-д хүргэлээ.
Өөрөөр хэлбэл, эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж, мөнгөн дүнгээр тооцвол 122,000-270,000 төгрөгөөр нэмэгдэж байна.
Мөн сувилагч, эм найруулагч, эрүүл мэндийн техникч гэх мэт ажилтнуудын цалин нэмэгдээгүй байсныг нэмэх боллоо. Түргэн тусламжийн 511 жолоочийн цалин нэмэгдэж байгаа.
Нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ.
Эрүүл мэндийн салбарын 8,000 гаруй ажилтны цалин нэмэгдэх болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.
Эмч нарын цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгоно" гэлээ.



