Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдрийн Шарын гол Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд зорчигч амаржсан тухай УБТЗ-ийн Зорчигчийн вагон депо мэдээллээ.
Зорчигч М.Номин-Эрдэнэ нь 27 настай бөгөөд гэнэтийн байдлаар галт тэргэнд амаржиж хүүтэй боллоо. Монгол улсын шинэ иргэнийг вагоны үйлчлэгч Г.Энхтуул болон Ц.Гансүх нар эх барьжээ. Одоогоор эх, хүүхдийн бие эрүүл саруул, харьяа эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байна гэв.



