x

БНХАУ, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглолоо

Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, нийслэлийн худалдаа, үйлчилгээ, хоолны зарим газарт гахайн африк мялзан өвчин гараад байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссын хурал зарлан хуралдуулав.

Одоогоор 450 гахайг устган булшилж, ариутгал, халдваргүйтгэл хийсэн ч өвчний тархалт нэмэгдэх хандлагатай учир ажлаа улам эрчимжүүлэхийг Шадар сайд үүрэг болголоо.

Юуны түрүүнд БНХАУ, ОХУ, ХБНГУ, Бүгд Найрамдах Польш зэрэг улсаас гахайн мах, өөх импортлохыг түр хориглохоор шийдвэрлэлээ.

Манай улсын нэр бүхий 10 аж ахуйн нэгж гахайн мах, махан бүтээгдэхүүн импортолж 74 цэгт, энэ цэгээс бусад газарт нийлүүлдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллага 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс эхний ээлжинд дээрх 10 аж ахуйн нэгжид түгээлтээ зогсоох мэдэгдэл өгч, агуулахыг нь лацдаад байна. Мөн гахайн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэдэг ресторан, кафе, баар, хоол, цайны 4250 газарт хяналт шалгалт, тандалт судалгаа явуулж эхэлжээ.

Цаашид өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалт, судалгааг 30 хоногийн дотор хийж, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлнэ. Мөн гахайн аж ахуй эрхэлдэг байгууллага, иргэдийн тэжээлийн агуулах, байр, хашаа хороог халдваргүйтгэхээр боллоо. Энэ өвчний эсрэг эмчилгээ байхгүй учир өвчилсөн гахайг устгаж булшлах юм.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсооход шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц хөрөнгөөсөө гаргана. Мөн голомтын бүсээс хүн, мал амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох зэрэг шаардлагатай арга хэмжээ авах юм.  Түүнчлэн хилээр зорчих иргэдийг гар тээш, ачаандаа гахайн мах, махан бүтээгдэхүүн авч явахгүй байхыг сануулахаар боллоо.

Гахайн африк мялзан нь гахайнаас гахайнд хавьтлын замаар халддаг, өндөр халуурах, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэс үрэвслээр илэрдэг, эд эрхтнүүдэд үхжилт үүсгэдэг вирусын гоц халдварт өвчин. Хэдийгээр хүнд халддаггүй ч гахайн мах, өөх, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвлөж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар БНХАУ, Польш, Молдав, Марокко, Израиль, Латви, Украин, Унгар, ХБНГУ, Япон, Болгар, Бельги, Словак, Румын гэсэн 14 улсад энэ өвчин бүртгэгдэж, нэг сая гаруй гахай өвчилжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 19 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 23 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 23 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 26 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 29 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 34 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 36 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 38 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 40 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 43 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 25 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 30 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 35 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 17 цаг 4 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 12 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 15 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 16 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 18 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top