x

Аргентин улс ХАА-н чиглэлээр монгол оюутнуудыг сургахад бэлэн гэдгээ илэрхийллээ

Монгол, Аргентины Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Буэнос Айрес хотноо болов.

Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, нөгөө талаас Гадаад хэргийн дэд сайд Даниель Раймонди нар тэргүүлэв.

Талууд Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, юуны өмнө хөдөө аж ахуй, боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал,  өвлийн улиралд  малыг шим тэжээлээр тогтвортой хангах,  шүлхийн тархалтыг  хянах чиглэлээр хоёр төсөл эхлүүлэхээр болов. Аргентин нь  сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг сайжруулах, малын эрүүл ахуйг хангах, дархлаажуулах, олон улсын стандартад нийцсэн үхрийн мах экспортлох зэрэг чиглэлээр  арвин туршлагатайбөгөөд малын гоц халдварт өвчнийг бүрэн устгаж чадсан орон юм.  Тус  улс нь энэ чиглэлээр гадаадын орнуудад  200 орчим төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Мөн испани хэлний мэргэжилтэн бэлтгэх,  хөдөө аж ахуйн чиглэлээр монгол оюутнуудыг сургахад бэлэн байгаагаа Аргентиний тал илэрхийлэв.

Спортын салбарт хөлбөмбөг, жүдо зэрэг  төрлөөр дасгалжуулагч солилцох, хамтран ажиллах нөөц бололцоо байгааг талууд санал нэгтэйгээр тэмдэглэж, холбогдох байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоохоор болов.

Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын солилцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаар болов. Манай хоёр улсын иргэд 2017 оноос эхлэн харилцан визгүй зорчдог болсон нь энэ төрлийн хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болж байгаа билээ. Манай тал энэ оны 7 дугаар сард Латин Америкийн зарим орноос сэтгүүлчид урьж, улс оронтойгоо танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, аргентины талыг  2-3 сэтгүүлч илгээж оролцуулахыг хүсэв.

Хоёр тал НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК) зэрэг олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэд сайд Даниель Раймонди нар“Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Аргентин Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

 

 

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фараоны завийг сэргээн барьж эхэлжээ 14 цаг 13 мин Норвегид Альцхеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлж эхэллээ 14 цаг 17 мин 2026 оны аялал жуулчлалын нэгдсэн цаглаврын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө 14 цаг 17 мин Засгийн газар нийслэлийн махны нөөцийг бүрдүүлэх үүрэг өглөө 14 цаг 20 мин Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл олгоно 14 цаг 23 мин Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 14 цаг 28 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 14 цаг 30 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 14 цаг 32 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 14 цаг 34 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 14 цаг 37 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 15 цаг 19 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 15 цаг 24 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 15 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 15 цаг 29 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 16 цаг 58 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17 цаг 6 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 17 цаг 9 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 17 цаг 10 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 17 цаг 12 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 17 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын...
Top